ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр 18 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байгаа тул ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон бөгөөд үүнээс 18200 шалгуулагч тэнцсэн байна. Тэрхүү шалгалтад бүдэрсэн 3293 шалгуулагч болон шинээр нэмж бүртгүүлсэн  болон шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top