Жүжигчин Р.Анхням ”Алтан гадас”-аар энгэрээ мялаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Жүжигчин Р.Анхням "Чонон сүлд" кинонд тоглож өөрийнхөө амжилтын шинэ үеийг эхлүүлсэн гэж хэлж болно. Тэрбээр "Галсмаа" гэх эмэгтэйн дүрийг чадварлагаар бүтээж ихээхэн өндөр үнэлгээ авч, олны хайр хүндлэлийг нь түүнээс ч илүү хүлээх болсон. Тэгвэл жүжигчин бүсгүйн хүч хөдөлмөр, авъяас чадварыг өндөрөөр үнэлж төр засгаас өнөөдөр "Алтан гадас" одонгоор энгэрийг нь мялаажээ. Тэрбээр шагнал авсан талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн бөгөөд "Алтан гадас одонгоор шагнаж итгэл хvлээлэгсэнд баярлалаа. Цаашид илvv ихийг хийх болно" гэсэн байна. Чадварлаг уран бүтээлчдээ илүү ихийг хийж бүтээхийг ерөөе.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үзэгч(202.21.106.148) 2015 оны 04 сарын 21

шагнал нүдээ олжээ.хошин шогийн хэдэн хачин баагийнууд гавъяат аваад байхад Анхням бол Алтан гадас авахаар юм хийсэн эмэгтэй шүү.Амжилт,олон сайхан бүтээл бүтээгээрэй.Даруухан сайхан эмэгтэй

0  |  0
naranbaatar(112.72.13.125) 2015 оны 04 сарын 20

Zuv avah hun ni avsan bna amjilt

0  |  0
Болдоо.(202.131.239.138) 2015 оны 04 сарын 20

За даа мэдэхгүй юм. Саяхан л төрийн одон медалууд замбараагүй тараагдаж байна гэсэн яриа явж байсан сан. Нүдээ олсон бол ч яахав. Шүдээ олсон бол хэцүү л юм. Гэхдээ би Анхнямын хөдөлмөрийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Хөдөлмөрийн хүндэт медаль байсан бол болох юм шигээ. Гэхдээ амжилт Анхнямаа

0  |  0
Top