Эрэн сурвалжлагдаж байсан М.Л.Клойберийн цогцосыг ”Голомт хотхон”-оос олжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг Герман улсын иргэн М.Л.Клойбер гэгчтэй холбогдуулан шалгасан. Түүнд Төрийн нууц задруулсан хэргээр ял оноосон юм. Д.Цогтбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхлэх тэр үеэс Максимлян Лёонхард Клойберыг Монгол Улс эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Гэвч өнөөг болтол сураггүй байсан түүний цогцсыг өнгөрсөн баасан гарагт “Голомт хотхон”-ы нэгэн айлаас олсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг байлгаж байсан айл нь герман эрийн монгол хамтран амьдрагч Ё.Гантуяагийн дүү Ё.Гантөмөрийнх байсан гэв.

Герман эрийн үхлийн шалтгаан нь хорт хавдар гэж гарчээ. Эх сурвалжийн ярьж буйгаар бол герман эр олон сар хорт хавдартаа шаналж, нуруу нь цоорч, тураалдаа орсон байсан бөгөөд түүнийг олон сар тэр байранд хорьсон байж магадгүй гэж хуулийнхан таамаглаж байгаа бололтой.

59 настай энэ эр ХБНГУ-ын Амбергхотын уугуул, хил дамнасан залилангийн гэмт хэргээрээ цуутай нэгэн байж. Тэрээр 13 сая евро цүнхлээд 2005 онд Монголд ирснээс хойш сураггүй болсон. Тэрбээр сураггүй болохоосоо өмнө 2002-2004 онд хөрөнгө оруулагчдын компанид нийлүүлсэн хөрөнгөнийхөө 18 хувийг нь дансандаа шилжүүлж аваад алга болсон тул түүнийг манай улсад ирэхээс өмнө Герман улс интерполоор эрэн сурвалжилж, олсон хүнд 20 мянган ам.долларын шагнал ч амлаж байсан юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 21

Үнэхээр шудрага гэж байдаг бол ХУРЦ-ыг шоронд хийх болсон шүү Элбэгдорж оо Мөн ч олон сайхан хүмүүсийг шоронд хийж тарчлаан тамлаж байгаа даа Юманд ээлж ирдэг юм шүү

0  |  0
Top