Тамгын газар Тавантолгойн төслийг нягталж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар Тавантолгойн өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газарт өгсөн байна. Тавантолгойг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр Тамгын газраас нь зөвшөөрөл хүсч, баримт бичгүүдээ явуулжээ.  УИХ-ын Тамгын газар уг баримт бичгийн бүрдлийг 72 цагийн хугацаанд шалгаж, нягтлах юм байна.  Үүний дараа УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барих гэнэ. УИХ-ын Тамгын газраас зарим нэг шаардлагатай материалыг гаргаж өгөхийг Тавантолгойн ажлын хэсгээс хүсчээ.

Хэрэв УИХ-аар хэлэлцсэн тохиолдолд “Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгаа бөгөөд эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрчид  анхаарал болгоомжтой хандах байх” гэдэгт найдаж байгаагаа М.Энхсайхан сайд хэвлэлээр дамжуулан илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top