Ц.Даваасүрэн: Оюутолгой амьдралын үнэнд гүйцэгдсэн

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн Оюутолгойн гүйцэтгэл ямар байгаа талаар “Одоо бол Оюутолгой амьдралын үнэнд гүйцэгдсэн. Тухайн үед үр дүн гараагүй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлж байсан. Энэ том төсөл, цаашаа явах ёстой. Өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах төсөл байсан боловч харамсалтай нь, тийм үр дүн  гараагүй.

Оюутолгой өнгөрсөн жил 805.7 мянган зэсийн баяжмал ачуулснаас 189 мянган тонн нь цэвэр зэс. Өнгөрсөн  жилийн зэсгийн дундаж ханшаар бодоход энэ нь 1.2 тэрбум доллар. Алт 19.5 тонн. Энэ нь 880 сая доллар. Энэ хоёрыг нийлүүлбэл, хоёр тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үүнээс татварт хамгийн их буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 111 тэрбум төгрөг төлсөн. Нийтдээ 300 тэрбум төгрөг татварт төлсөн. Үүнээс өрөндөө аваад Монголд 100 сая доллар ч орж ирж чадахгүй байгаа юм. Гэтэл удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авч байгаа.

Энэ онд энэ хэмжээнээс арай жаахан их 820 мянган тонн зэсгийн баяжмал ачуулна гэсэн таамаглал байна. Үүнээсээ 307-310 тэрбум төгрөгийг татварт өгч, өрөө авна. Нийт борлуулалтынхаа 4-5 хувийг Монголд үлдээж байна. Бид үүнийг л яриад байгаа юм. Түүнээс Оюутолгойг явуулахгүй гэсэн зүйл огт байхгүй. Гол нь ашиггүй байна.  Үүнийг засч, харилцан үр, ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой” гэлээ.

Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх Ойн тухай хуулийн асуудлаар байр сууриа мөн илэрхийлсэн юм. Тэд Ойн тухай хуульд амьдралд нийцэхгүй байгааг дурьдаад, долоон аймгийг хамраад байгаа ой хээрийн  түймрийг унтраахад цэргийн ангиудыг дайчлах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.163) 2015 оны 04 сарын 20

үнэндээ өөрсдөө ч мэдэлгүй популизмд гүйцэгдэх түмэн олноо хэлмэгдүүлэх бий дээ??Ухаангй хайр унахаа мэддэггүй лгэдэг....??

0  |  0
Top