Улаагчин туулай өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 21. Ангараг гараг. Билгийн тооллын 3. Чөлөөт эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 6 минутад мандан 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эхл малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top