”Жигүүр Гранд”-ийн барилгаас хүн унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Өнгөрөгч бямба гарагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй "Жигүүр Гранд" ХХК-ийн барилгаас хүн унаж амиа алджээ. Амиа алдсан иргэн нь тус барилгад лифтчинээр ажиллаж байсан 40 гаруй насны эрэгтэй бөгөөд лифтнээс доош унаж хүнд гэмтсэн байна. Тэр даруй Яаралтай түргэн тусламж дуудан ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Уг хэрэгт тус компанийн ажилтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин уг хэргийн тухайд "Жигүүр Гранд" компаний зүгээс "Болсон явдалд их харамсч байна" хэмээн харамсал илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top