Коммент: 1072 хувьцаа үнэгүй цаас болох уу

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Таван толгойг хөдөлгөх асуудал ид хэлэлцэгдэж, олны анхаарлыг татсаар байна. Үүнтэй зэрэгцээд АН, МАН хоёрын “Эх орны хишиг” нэрээр иргэдэд түгээсэн их мөнгөний нэг хэсэг болох “Эрдэнэс Тавантолгой”-гоос эзэмших ёстой 1072 хувьцааны асуудал босч ирээд байгаа юм. Үүнийг  төр засгийн томчуудын зарим нь олгох ёстой, энэ асуудлыг орхигдуулалгүй шийдэх болно гэж байгаа бол зарим нь “үлгэр” гэж шуудхан хэлээд байгаа юм. Түүнчлэн Тавантолгойг хөдөлгөх гэрээнд энэ хувьцааны асуудал огт хамаагүй, дотооддоо шийдэх ёстой гэж байгаа бол гэрээг батламжилахдаа хувьцааны асуудлыг тусгаж өгөхгүй бол болохгүй гэж үзэх хэсэг ч байгаа юм. Энэ асуудлаар “цэнхэр шувуу” нисгэгчид хэрхэн жиргэж байгааг энэ удаагийн “Коммент” булан онцоллоо. Та ч бас хувьцаа эзэмшихээр шийдэж, “Эх орны хишиг”-ээс хувь хүртэлгүй үлдсэн бол энэ асуудлаар санал бодлоо нэмэрлээрэй.

  •  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна.
  • УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх:1072 хувьцаа эзэмшигч 2 сая иргэний эрх ашгийн талаар нэг ч заалт гэрээний төсөлд байхгүй байна.
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан: Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх, манай дотоод асуудал.

  • Хэн хэндээ ашиггүй бол ТТ гэрээгээ больчихгүй юу даа,заавал хийх гээд хэн хүсээд байгаа юм. 1072 хувьцаа ч ногдолоо автал лөөлөө байлгүй.

Монгол овогт ‏@bayanmunkh6  19h19 hours agoMongolia 

  • Цэнхэр тасалбар ч 1072 хувьцаа ч бидний амьдралд хэрэг болсонгүй. Баян улсын азгүй 3 сая иргэн гэхээс өөр юу гэхэв дээ, за яахав 2016 он.

их хотын иргэн ‏@zorigt2002  1d1 day ago

  • 1072 хувьцаа минь байгаа гэж бодохоор  ТТ-д өөрийн эрхгүй анхаарал татагдах. Гэтэл бидэнд хамааралгүй шийдэх байгаад нь дургүй хүрэх.

Г.Тэгшжаргал ‏@ETVTegshee  1d1 day ago

  • Ягаан, цэнхэр тасалбар, 1000,0 1500.0 ийн батламж, 1072 хувьцаа. Алгын чинээ цаасаар 25 жил хулхидлаа. Одоо горьд цаасаа чирээд өөрсдөө зайл.

MM ‏@saint_MM  Apr 16

  • Эрдэс таван толгой нүүрсээ борлуулах эрхгүй зөвхөн хоосон лицензтэй үлдэх учраас 1072 хувьцаа үнэгүйдэж мэдэх.

Davaasuren Tserenpil ‏@DavaasurenMP  Apr 16

  • 1072 хувьцаа чинь 5 толгойн 1 толгойн буюу Зүүн цанхиас ард иргэдэд тараасан хувьцаа гэдгийг ойлгох хэрэгтэй таанууд.

Амгаланбаатар ‏@B_Amgalanbaatar  Apr 15

  • Би 1072 байтугай 1 ширхэг хувьцаа гуйгаагүй шүү ипэрнүүдээ! Угаасаа хууль бус хувьцаагаар өр тавьж мөнгө угаасан ***кууд тэр өрөө төлөөрэй!

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 15

  • 1072 ширхэг хувьцаа бол Монголын ард түмний өмч биш Монголын ард түмний өр болчихсон байхад популизмдахаа больж үз Зи гуай!

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 15

  • @Enkhsaikhan_PM та үнэхээр Монголын ард түмний эсрэг гэрээ байгуулсан уу. Тэр 1072 хувьцаа л гэж битгий яриарай. Бидэнд хэрэггүй.

Анна ‏@bayasdari  Apr 14

  • @01mgl УИХ тогтоолоор ЭТТ компанийн 20 хувийг 1072 гэж хэлсэн. Хувьцаа болж чадаагүй хоосон бичлэг. Улс төр байж.

Мэндсайхан ЭНХСАЙХАН ‏@Enkhsaikhan_PM  Apr 14

  • Нэг л их 1072 хувьцаагаа нэхсэн улсууд. Энэ хувьцаа чинь ЭТТ н тараасан хувьцаа. Тэр компани нул өр байхад энэ хувьцаа цаас гэсэн үг.

Otgontuya/Otuka ‏@otuka17  Apr 13

  • Хүн бүрт 1072 хувьцаа болж 20% өгсөн. 80% нь төрд буюу Монгол улсад ордог байсан юмыг заавал хувьд өгөхөөр Монголд хэрэгтэй гэж үү?

Учир мэдэх хүн ‏@Uuganaad  Apr 11

  • 1072 ширхэг хувьцаа бол Сү-гийн ЗГ-ын үед 2012 оны сонгуулийн урдхан шийдсэн асуудал.

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat  Apr 11

  • Би лав 76-д хэзээ ч өөрийн 1072 хувьцаагаа төлөөлөх эрх олгохгүй. Ёстой горьд! Миний хувьцаа бол миний л юм, миний хувийн хөрөнгө.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer 

  • Мөн 1072 ширхэг хувьцаа амилна гэсэн үгэнд их баярлав. Ерөнхий сайдын хэлсэн үгс эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед үнэ цэнтэй байна.

Мөөгий ‏@bolormoogii  Apr 8

  • Таны 1072 хувьцааны өнөөгийн үнэ цэнэ 30 мянган төгрөг. Хөдөлгөвөл өснө, гацаавал улам хямдарна.

Арилжаа судлаач ‏@odbayare  Apr 7

  • Тэр 1072 хувьцаа чинь гоо пластик хагалгаагаар хийлгэсэн хиймэл хөх өгзөг өндөр хамар cute царай л гэсэн үг. Жинхэнэ юм байхгүй.

ЭЛДЭВ ОЧИР ‏@MrEldev  Apr 7Mongolia

  • Зи тийм л их ард түмнээ бодоод байгаа юм бол ТТ, Төмөр замын төсөлд аудит оруулаач. Бөөн цавчаатай 1072 ш хувьцаа авмааргүй л байна шүү.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 7

  • Гэрээнд 1072 тусгагдах ёстой. Гэхдээ 100К байдлаар бус. Эхлээд хөл дээрээ босог,тэвчие. Тэгээд 1072 жинхэнэ хувьцаа утгаар нь хийх.

Т.Дэлгэрсайхан ‏@DelgersaikhanTu  Apr 6

  • Хогны уутны талаар санал асуудаг шиг таван толгойн хувьцаа эзэмшигчдээс асуугаад олонхийн саналаар шийд. Надад ч гэсэн 1072 хувьцаа байгаа.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Apr 6

  • Аваагүй байгаа 1072 ширхэг хувьцааны үнэлгээ нь хэд болчихоод байхгуй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална гээд байгаа юм бол?

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 6

  • Засаж болохгүй алдаа гарахаас өмнө өөрсдөө сайтар уншиж танилцаарай. 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа шүү. Эрхийн дагуу санал өгнө биз.

Ariunzaya ‏@ariunzaya_a  Apr 6

  • Эх орончид Таван толгой тойрч таанц эргэх тусам бидний 1072 хувьцаа үнэгүй цаас л болно.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Apr 5

  • ..Би монголоо бодож сэрлээ... 1072 ширхэг хувьцаагаа бодож сэрлээ.. гурван сая чингисүүд дагаад хэлээрэй!!! 5Толгой!! 1072ш хувьцаа!! хэхэ

МӨНХБАЯРТ ЭРХЧӨЛӨӨ ‏@batzorig2012  Mar 25

  • Ядарсан ард түмнээ 1072ш хувьцаагаар хуураад араар нь амжуулж байна аа. Нэг мэдэхэд 1072 хувьцаа ч дашийн шог болно доо.

MM ‏@saint_MM  Mar 16

  • Байгалийн баялаг бол ард түмний өмч гээд эх орны хишиг 1072 ш хувьцаа гээд байсан нь одоо дарга нарын болон гадаадынхны өмч болсон юм уу даа.

sereeter ‏@sek_1958  Mar 3Mongolia

  • Таван Толгой ашигтай ажиллавал Монголын ард иргэд бүгд л баяжина. 1072хувьцаа*10,000төгрөг/нэгж хувьцааны үнэ/=10,720,000төгрөг

Сайфу ‏@khongoroohoney  Feb 24Mongolia

  • Ард түмэндээ 1072 хувьцаа нтр гэсэн дэмий яриагаа дээр доороо одоо бүүр татгалзаад больчихвол яасан юм бэ, хангалттай л сургамж авсан баймаар...

Дашдондог БОРОЛЗОЙ ‏@borolzoi  Feb 10

  • Нэг л гэнэт 1072 хувьцаа гээд л гэнэт сэрсэн аятай шүлсээ үсчүүлэх юм даа, ард иргэдэд таалагдана гэж тооцсон юм байх даа зайлуул...

Шинээ ‏@shinee2016  Feb 10Mongolia

  • 90-д оны дундуур өнгийн хувьцаанд нэг хууртсан. Одоо бас 1072 сүртэй тоотой хувьцаа гараад ирж Хоёр дахь хийлт биш л байгаасай!!!

Лхагва ‏@Lhagva6  Feb 10

  • Цэнхэр ягаан тасалбар, 1072 ш хувьцаа, тэтгэвэрийн саяын хувьцаа... гэж... нэг л гоё нэрнээс цаашгүй...? юмнууд байна аа байна.

khorol ‏@horol6  Feb 6

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.195.20) 2015 оны 05 сарын 01

яаж шалгаад бна ?

0  |  0
amg(27.123.213.170) 2015 оны 04 сарын 28

1072 ширхэг хувьцаагаа шалгах боломжтой боллоо шалгаарай гэхлээр нь шалгаж үзлээ 1063 ш хувьцаа бн гэсэн бичиг л бн.9ш байдгүйээ хэн шаачихваа.

0  |  0
Bat(202.179.11.107) 2015 оны 04 сарын 21

Naad balai amlalt huvitsaa ntr ee bolichoochee .Buh dampuurliin eh uusver ta nariin teneg balai amlaltaas uuselteig yaasan oilgodgui olgoinuud ve?Ene 2 nam niileed ugch chadahguinee uuchlaarai geed helcheech.Chadahgui baij ugnu2 geed amlaltandaa hurdeg hun boloh geed ene tendees mungu zeeleed uriin suljeend oruulaad uls ornoo samraad duusj baigaagaa oilgoochee.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
Иргэн(202.179.11.226) 2015 оны 04 сарын 21

Би лав 2016 онд шинэ намыг шинэ хүний төлөө саналаа өгнө

0  |  0
Top