Чи анх танилцсан хүндээ хэр сэтгэгдэл үлдээдэг вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20
1. Найз чинь тоглолтын үеэр чамайг залуутай танилцуулахад чи...

a)      Инээмсэглээд түүний гарыг атгана.
b)      “Сайн уу? Танилцсандаа таатай байна, [нэрийг нь оруул]. Үнэхээр гоё тоглолт болж байна аа?” гэж хэлнэ.
c)      Гараараа  түргэн гэгч нь сайн уу гэж даллана. Давж ярихын аргагүй чанга хөгжимтэй орчинд ингэхээс өөр арга байхгүй.

2. Бааранд нэг халуухан залуу чамайг түлхчихлээ.  Ууж байсан юм чинь асгарч саяхан авсан цамцыг чинь юу ч үгүй норгочихов. Энэ үед чиний өгөх хариу:
a)      “Ямар баларсан юм бэ. Наадах чинь водка тоник байсан ш дээ. Яг  одоо очоод дахиад нэгийг аваад өгчих.”
b)      “Санаа зоволтгүй ээ, бүх зүйл зүгээр.”
c)      “Чи хаашаа ингэтлээ яараа вэ?”

3. Чи нэг хүнтэй  хоолонд орлоо. Яриа нэг л явж өгдөггүй. Байдлыг яаж  аврах вэ?
a)      Найз залуугийнхаа аав ээжтэй нь уулзсанаа ярина. Хэчнээн их санаа зовж байснаа ч нуухгүйгээр илэн далангүй яриа өрнүүлнэ.
b)      Хүүхэд эсвэл нохойных нь тухай асууна.
c)      Захиалсан шарсан хонины хавирга хичнээн сайхан амттай байгааг хэлнэ.

4. Чамтай танилцсаныхаа дараа хүмүүс ихэнхдээ юу гэж хэлдэг вэ?
a)      “Чи аймар дуу муутай юм аа.”
b)      “Чамтай анх уулзахдаа нэлээн эмээж байсан шүү.”
c)      “Чамтай танилцсандаа  баяртай байна. Чи бид хоёр төстэй чанар ихтэй юм.”

5. Чи ажлын ярилцлаганд явж байхдаа бороонд шалба норчихлоо. Яах вэ?
a)      Ярилцагч руугаа утасдаж, машинаа эвдэрсэн гэж хэлээд ярилцлагаа өөр өдөр товлохыг хүснэ.
b)      Ярилцлагандаа очно. Тэгээд “Сэлж ирсэн юм шиг харагдаж байгаад уучлаарай” гэж хэлнэ
c)      Очоод, “Ямар гээчийн өглөө вэ? Машин маань асдаггүй, бас шүхэр  маань эвдрээд...” гэнэ.

7-ООС 10 ОНОО

Аймшигтай мөсөн уул
Шулуухан, нээлттэй гэж боддог зан чинь бусдад хүйтэн, хөндий санагддаг байж магадгүй. Уух юмыг чинь асгасны төлөө  муухай аашлах нь бусдыг эвгүй байдалд оруулна. Хүмүүсийн маш сайн санадаг зүйл бол  өөрсдөд нь юу гэж хэлсэн нь биш ямар сэтгэгдэл төрүүлсэн нь. Бас оройн хоолны партины үеэр онгирохоо боль. Өөрийнхөө тухай ярихын оронд, халуун дотно харилцаа үүсгэхийн тулд соёлтой асуулт тавь.

4-ӨӨС 6 ОНОО

Соронздогч бүсгүй
Ямар ч хүн мэнд мэдсэний чинь дараа шууд л чамд татагддаг. Чи хөгжилтэйгээр бусдын саналыг асууж тэднийг тайвшруулж чаддаг. Ажлын ярилцлагандаа шалба норчихоод ирсэн ч бүтэлгүй явдлыг тоглоом болгож чаддаг нь чиний давуу тал. Явцгүй харилцан яриаг аврах гэж ямар ч хамаагүй хувийн амьдралаа тоочихгүйгээр эвтэйхэн яриа өрнүүлчихдэг. Нэг минутын турш ямар нэг зүйлийн тухай эерэгээр ярьсны дараа нөгөө хүндээ саналаа илэрхийлэх боломж олговол нийцтэй бас сонирхолтой санагддаг.

0-ЭЭС 3 ОНОО

Мартамхай Хатагтай
Анхны сэтгэгдлийг гүн үлдээх гэсэн дарамт чамайг улам сандаргадаг. Гэвч, хэдхэн түлхүүр үг хэрэглээд л хүмүүсийг байлдан дагуулж чадна гэдгээ ойлго. Бүр цаг үргэлж ингэх чадвар чамд бий. Ярьж байхдаа харилцагчийнхээ нэрийг дуудаж  дотно харилцаа үүсгэ. Дараа нь өмсөж байгаа хувцас, карьер, гэр бүлийнх нь тухай сайшаалын үг хэл. Гэхдээ дуу алдахгүйгээр хэлэх хэрэгтэй.  Ярианы эцэст тэд өөрсдөдөө сэтгэл ханамжтай үлдэнэ.... Мэдээж чиний тухай ч эерэг сэтгэгдэлтэй үлдэнэ.

ОНОО: 1. a–0, b–1, c–2; 2. a–2, b–0, c–1; 3. a–2, b–1, c–0; 4. a–0, b–2, c–1; 5. a–0, b–1, c–2

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkkkkkkk(143.176.33.66) 2015 оны 04 сарын 20

asuultnuud ni sonin baina hariulah bolomjgui

0  |  0
Top