Батганаас хэрхэн сэргийлэх вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Батга нь тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж үрэвссэнээс үүдэлтэй арьсны өөрчлөлт юм. Энэ нь шилжилтийн наснаас эхлэн гарч эхэлдэг бөгөөд дааврын үйл явцтай шууд холбоотой ба ихэнх хүмүүст 14 – 24 насны хооронд нүүрэнд нь батга гардаг.

Ихэвчлэн нүүр, хүзүү, мөр, нуруу, цээжин дээр батга гардаг. Хэрвээ та арьсныхаа гадаргад байгаа үхжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэж байхгүй бол энэ нь гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг байна.

Хүний арьсанд орших тосны булчирхай нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд түүнд агуулагдах даавар ихсэж, хямарснаас батга үүсдэг. Ерөнхийд нь цагаан батга, хар батга гэж ангилна.

Тосны булчирхайн цоргонд гаднын тоос, шороо, тамхины утаа хуримтлагдан битүүрч, хар батга үүсдэг. Хар батга нь тослог, хуурай арьстай хүнд адил тохиолддог. Үсний будаг, гоо сайхны хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэснээс ч үүсч болно. Харин тосны булчирхайнаас ялгарч буй тос нь цорго битүүрснээс тос хуримтлагдан булчирхайн эсүүд өсч, цагаан батга үүснэ.

Дараах 3 тохиолдолд батга үүсдэг.

1. Даавар. Ихэвчлэн өсвөр үеийнхэнд тохиолдох ба энэ бол хэвийн үзэгдэл юм.

2. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдаснаар батгыг маш хурдан гарах нөхцөл бий болгоно.

3. Удамшдаг. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувь байдаг.

Батга үүсэхээс яаж сэргийлэх вэ?

Батганаас урьдчилан сэргийлэхийн тулд арьсны сүвийг сайтар цэвэрлэх хэрэгтэй

Нүүрээ байнга халуун усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсний нүхжилт ихсэж барзайх шалтгаан болдог. 

Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Хэрэв хөдөлгөөн сайтай, нар салхинд их гардаг бол батга аяндаа багасдаг. Яагаад гэвэл хөдөлгөөн их байх тусам хөлс их гардаг. Хөлстэй хамт хүний арьсны хамаг "бохирдол, хог" гадагшилдаг.

Өдөр бүр 2 литр хүртэл шингэн уух хэрэгтэй. Энэ нь ус, жимсний шүүс юмуу цай юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
Top