АН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Ажлын хэсгийг ХХАА-н сайд Р.Бурмаа ахлахаар болсон билээ. Уг нь УИХ-аас Ж.Батзандан гишүүнийг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилоод байсан ч ийн өөрчилсөн байна. Ажлын хэсэгт МАН-ын бүлгээс С.Бямбацогт, О.Содбилэг, Су.Батболд, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нар орж ажиллаж байгаа аж. Түүнчлэн АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар татвар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top