Шадар сайд Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Шадар сайд У.Хүрэлсүх 4-р сарын 13-ны өдөр ажлын Улсын онцгой комиссын даргын хувиар ажлын хэсэг байгуулж онцгой комиссын хуралдааныг хуралдуулж тодорхой үүрэг даалгавруудыг өгсөний дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт учирсан хохирлыг тогтоох, нэрвэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ажиллаад ирсэн.  4-р сарын 14 нд Шадар сайд өөрийн биеэр түймрийн байдлын цар хүрээг тогтоох, айл өрхийг хурдан хугацаанд шилжүүлэх, асуудлыг газар дээр нь хурдан хугацаанд шийдвэрлэх зорилгоор цаг алдалгүй Сухбаатар аймагт очиж ажилласан юм.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн түймэрт нэрвэгдэж гэргүй болсон 25 айлд гэр, гал унтраагч үлээгч төхөөрөмж 30 ширхэг, түргэний болон усны машин 4 ширхэгийг газар дээр нь шийдэж Түмэнцогт сумын нөөцөд хадгалагдаж байсан 240 тонн өвс тэжээлийг малчдад тарааж өгөх шийдвэр гаргаж чадсан цаг хожсон чухал ажил болжээ. Үүний дараа түймрийг цурманд оруулж чадсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд Шадар сайд түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа ба ой хээрийн түймэр болон малын гоц халдварт өвчинтэй холбоотой зарим арга хэмжээний тухай асуудал оруулж байна. 

 

Top