1072

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Өгөөмөр амлалт, өгчлөгч дүртэй улс төрчдийнхөө буянд монголчууд энэ тоог ой тойндоо хэдийнэ суулгачихаад байгаа. Найман настай балчираасаа наян настай буурлаа хүртэл 1072 гэдэг тоонд хайртай, бас хүсэмжилдэг. Тэр бол Тавантолгойгоосоо эзэмшиж байгаа бидний хувь хэмжээ. Одоогийн үзэл баримтлал, үнэлэмжээр бол зуун дамжин монголчуудыг тэжээнэ гэж байгаа ийм их баялгаасаа адилхан хувь хэмжээ хүртэх баталгаа маань энэ юм. Иргэд үүнийг авъя гэж аваагүй, харин эрх барьж буй улс төрийн хүчнийхэн өгье гэж өгсөн болохоор хоосон уутны амсар бариулчихаагүй гэж одоо хүртэл итгэсээр яваа билээ.  Харамсалтай нь эхэндээ итгэл найдвар байсан 1072 хувьцаа зугуухан домог болж хувирсан. Харин одоо улс төрчдийн даам гарах боломж,  өрсөлдөгчийнхөө өөдөөс түрүүлж түлхэх “хүү” болчихоод байна.

Тээр жилийн тэр нэг сайхан өдөр 1072-ын тухай анх дуулдаж билээ. Тодруулбал, 2010 оны долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнөхөн УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн  хувьцааны 20 хувийг Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр тогтож,  залгуулаад Засгийн газар 2011 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд  хувь эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Домог ингэж л эхэлж байв.

Тавантолгой бол хатавчныхаа хажууд хараад сууж буй хүүдийтэй мөнгөтэй адил. Авах гэхээр ам нь үдээстэй. Үдээсийг нь тайлж чадалгүй өдий хүрсэн. Арай гэж онгойлгохын даваан дээр ахиад гацчихлаа.

...2015 онтой зэрэгцэн эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээр дөрвөн сарын турш үргэлжилж, гэрээнд гарын үсэг зурах хэмжээнд хүрчихээд байгаа. Чалко-гийн өрнөөс эхлээд шийдэх 350 гаруй санал зөрөлдөөнийг нэг мөр болгож, юутай ч Тавантолгойн галт тэрэг хөдлөх гараан дээрээ ирчихээд байна. Гэвч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хүсэхэд хясна гэгч юм болсныг бүгд мэдэж байгаа. Гэрээний төслийг эдүгээ УИХ-ын Тамгын газар нягталж байгаа гэх. Дараа нь УИХ-ын босгоор давна. Тэгээд Их хурал дээр ямар бантан болохыг таахад бэрх.

Тавантолгойн хэлэлцээрийг чангаагчдын хамгийн түрүүнд барьж авсан барьц нь энэ 1072 ширхэг хувьцаа байв.  УИХ-ын бие даагч гишүүд “иргэдийн 1072 ширхэг хувьцааны асуудал бүрхэг байдалд орж байна” гэж  мэдээлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “чи, би Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. Хэрэв энэ хувьцаа хамаагүй гэвэл энэ гэрээг  хэлэлцэхгүйгээр шууд явуулчихъя” гэж айлгасан. Үүний хариуд Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “1072 ширхэг хувьцаа бол хөрөнгө оруулагчидтай ярих асуудал биш. Тавантолгойгоос орж ирсэн ашгаа хэрхэн яаж зарцуулах нь  Засгийн газар, УИХ-ын өөрийнх нь шийдэх асуудал” гэж байна. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү гэдэг шиг үнэхээр ч орж ирсэн орлогоо иргэддээ ногдол ашиг болгоно уу, эсвэл хурааж хуримтлуулна уу энэ бүхэн бидний шийдэх асуудал байж мэднэ.

Ч.Сайханбилэг: Энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна.

Хаврын чуулганы урд орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн.  Энэ үеэрээ тэрбээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэж байгааг дуулгаад “Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна” гэдгийг онцолсон билээ. Хэрэв үнэхээр ийм боломж байгаад тэр нь ажил хэрэг болбол 1072 хувьцаа амилж өгөөжөө өгч эхэлж байгаа нь энэ гэсэн үг. Харин зөвхөн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай болсон тохиолдолд л ийм боломж ирнэ.

Гэхдээ Тавантолгойн хувьцаа урт удаан хугацаанд тогтмол ашгаа өгч чадах уу гэсэн  асуулт бас гарна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байх, үнс болчихгүй байх батлагаа бий юу гэхчлэн олон хүчин зүйл бий. Ингэхээр зөвхөн нүүрсний 1072 хувьцаанаасаа монголчууд бондойгоод байх боломж тэр бүр магадлалтай байж чадахгүй

Ерөнхий сайд дээрхи мэдэгдэлийнхээ үеэр “Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51, Оюу толгойн 34 хувь багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.  Энэ бол нүүрснийхээ хувьцааг алт зэсийнх болгож хувиргана гэсэн үг байх. Өөрөөр хэлбэл ногдол ашиг маань дан ганц нүүрснээс хамааралгүй болно гэсэн үг. Нүүрс үнэгүйдлээ ч алт зэсийн борлуулалтаас ногдол ашиг хүртээд сууж байна гэдэг бас л нэг боломж.  

Гэхдээ  иргэд Ерөнхий сайдын дээрхи үгийг янз янзаар хүлээж авч байна.  Мөнөөх 1072 ширхэг хувьцааг маань  нэг удаагийн 100 000 төгрөгөөр хуурч авах гэлээ гэсэн хар сэр явж л байна. Юутай ч уул уурхайдаа сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс гэж өөрсдийгөө харж байгаа нь үнэн.   

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shahaanii biznesees (123.121.205.37) 2015 оны 04 сарын 25

Huuliin tsoorhoigoor chadvarlag shagai orood oortoo ashig ungah lavtai nuh oldog tanii biznesees uul uurhai yalgaatai sh dee. ashiglaltiin yavtsad yamar ersdel garah, delhiin zah zeeliin une hediid yaaj oorcholhiig hen ch taaj medehgui geed olon huchin zuilees bolj atand yamar ashig unahiig urichilan heleh hetsuu bainaa. Zandaahuu gain Enhbold guai. Tanii toriin omchiin horoonii darga baihdaa ulsiin omchiig uneguiduulj avdag arga taarahgui ee darga mini oilgon uu

0  |  0

oo sev haigchidad(123.121.205.37) 2015 оны 04 сарын 25

1072 huvitsaa gej hooson yumaar bodit ajliig gatsaagaad yaahav dee. 5-n tolgoi bodit ajil bolood hodolchihvol mongoliin ezemshliin 51 huviin ashigaa ta mar medej huvaana biz dee. Ugui ter hyatad, yaponii konsertsum mongoliin horongiig medeed zahiran zartsuulahgui ni hend ch medeej bizdee. Esvel tedend erhiig ni ogoh geed zi. Endbold ta ayaglaad baigaa yum uu

Hudalchid(123.121.205.37) 2015 оны 04 сарын 24

Zandaahuugiin Enhboldoo oo ta 5-n tolgoin 1972 sh huvitsaag tuhain uein hanshaar hed gej uzeed horogo oruulchihsan bolood bidnii hamtadgaad yariad baigaa yum be?! Bidnii huvid 5-n tolgoid sohor zoos ch huvitsaanii une gej ogoogui ee. Gehdee mongol ulsiig haash ni yaaj zalah olson ashgaa yaaj huvaarilah, hend yugaa ogohoo meddeg, Iim medeld hurhiin toloo zutgegch amlalt.Hooltoi, hoosong bid medeh yum algaa. Gehdee ted erh bish negiig bodson baij taaraa gej ard tumen itgesen ni unen.Odoo bol hudalch gedgiig ni sain medsen.Dahiad hudlaa yarianiihaa ulgeriig Zandaah Enhbold ehluulj baih shig baina

өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 04 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮

0  |  0
Top