”Юнител” шүүхэд хандаж, Жи-Мобайл, Скайтел таг чиг байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Үүрэн телефон холбооны оператор компаниудын дараа төлбөрт үйлчилгээг сонгосон иргэдээс барьцаа төлбөр авдаг боловч уг мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй нь иргэдээс маш их гомдлыг дагуулж байсан. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны оператор компаниудтай ярилцаж шийдвэрт хүрсэн юм. Энэ ажлын хүрээнд үүрэн телефон холбооны оператор компаниуд нийт хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулан үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа гэсэн хэдий ч төдийлөн үр шимийг нь хүртсэн хэрэглэгч цөөн байна. Ингээд энэ ажил яг ямар байдалтай байгаа талаар ШӨХТГ-аас тодрууллаа. 

-Үүрэн телефоны дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа мөнгөнд хүү тооцдог болох нь зүйтэй гэж ШӨХТГ-аас үзсэн байдаг. Энэ асуудал ямар шатандаа зохицуулалт хийгдэж байгаа вэ? 10 ба түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчид хүлээлт үүссэн байна?

-Өнөөдрийн байдлаар "Мобиком" журам гаргаад явж байна. Төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг, олон жил нэр шилжүүлэлгүй  тухайн дугаараа хэрэглэсэн хэрэглэгчидийн төлбөр дээр урамшуулал маягаар олон жилээр нь тооцож нэг удаагийн төлбөрийг нь төлөх, хөнгөлөх байдлаар зохицуулалт хийсэн.

-Тэгвэл "Юнител" группийн хувьд?

-"Юнител" групп барьцаа мөнгөний  нөхөн төлбөрийн асуудлаар улсын байцаагчийн гаргасан албан шаардлагыг эсэргүүцээд шүүхэд хандчихсан байгаа.  Одоогоор мэдээлэл

-"Скайтел", "Жи Мобайл"  кампани ямар нэг шийдэлд хүрсэн үү?

-Өнөөдрийн байдлаар Скайтел, Жи-мобайл компаниуд хариу тайлбар өгөөгүй таг чиг л байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ta nariin sanaag med(175.206.238.3) 2015 оны 04 сарын 21

Mobicomiinhon odoo bvvr zar surtalchilgaagaa ingej hiideg boltsiimuu uchnuunl jil shullaa shde hanaj tsadna gej bdgvin bhdaa .....

0  |  0
Top