АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна. Тус бүлэг өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Тавантолгойн асуудал болон Я.Батсуурь, Л.Гансүх нарын талаар мэдээлэл сонсч бүлгийн гишүүд хэллэцүүлэг өрнүүлсэн сурагтай.

Үүнээс гадна Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр уг асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Р.Бурмаа хуулийн төслийн талаар бүлгийн гишүүддээ өчигдөр мэдээлэл өгсөн ажээ. Гэхдээ Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр бүлгийн хуралдаантай цаг давхацсан тул энэ асуудлыг нарийн хэлэлцээгүй тул өнөөдөр үргэлжлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oronch(43.242.243.245) 2015 оны 04 сарын 25

Ardchilsan namig sonotugei

0  |  0
Top