Хувиараа тээвэр эрхлэгчид шинэ микроавтобус авч өгөхийг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21

Ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон гэх микроавтобусны эзэд төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж эхэлжээ. Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд болох микро автобусны эзэд Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд “Бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэх, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгох”-ийг шаардаж, энэ тухайгаа бичсэн лоозонг автомашиндаа өлгөжээ. Мөн дээрх шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлнэ гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(163.22.18.74) 2015 оны 04 сарын 21

20 жил өдөр шөнөгүй дахиад наад микро чнь та нарт хангалттай мөнгө олж өгсөн байхаа. харин ч сайхан дуруурай дургисан 20н жил минь гээд олж өгсөн мөнгийг нь идээд гэртэ жаахан амардаа хүүхдүүд хангалттай л байсан байх хэлэх хүнгүй дураар

0  |  0
зочин(183.81.171.135) 2015 оны 04 сарын 21

зүүднээсээ сэрж үз дэ. битгий мөрөөдөөд бай өөр ажил олж хий болно ш дэ.

0  |  0
ДЭНДЭНЭЭ(103.229.123.139) 2015 оны 04 сарын 21

ЭНЭ Ч АРАЙ СЭРҮҮДНЭ ЭЭ ХАРИН Ч ОДОО НИЙТИЙН ТЭЭВРЭЭС МИКРОГ БҮРЭН ШАХАХ ЦАГ БОЛСОН.

0  |  0
Top