Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 21
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 29-нд болно. Учир нь нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жил тутам үнэлж, уг үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор, түүнчлэн уг мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарч шүүгч цалингийн нэмэгдэл авахаар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. Тиймээс уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр хуралдах юм байна.
160 тэмдэгтэнд багтааж бичнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top