Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

09.00 цагт “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл - Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-ҮЭ-ийн оролцоо” Чуулга уулзалт МҮЭСТО-нд эхэлнэ. Чуулга уулзалтад МҮЭ-ийн холбоо, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн төлөөллүүд оролцож Ажлын байрны бэлгийн дарамт, түүний зохицуулалт, Ижил хөдөлмөрт адил тэнцүү цалин хөлс олгох асуудал, Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтаны хөдөлмөр эрхлэлт зэрэг 6 асуудлаар салбар хуралдаан хийнэ. 

10.00 цагт “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 013, 150 дугаар анги, /СХД-ийн 20 дугаар хороо Мах маркетийн автобусны буудлын ар тал / мөн Хилийн цэргийн 0164 дүгээр анги дээр болно.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт МҮОХ-ны 407 тоотод АНУ-ын Денвер хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ий хэвтээ шахалтын -93 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Батцэнгэл болон МПНХ-ныхон хэвлэлийн бага хурал зарлалаа.

10.00 цагт МҮХАҮТанхим 507 тоотод МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн газар, “Бизнес Контакт” компани хамтран Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд болж буй “Монгол-Оросын бизнесийн шинэ хөгжил” бизнес форумын талаар мэдээлэл өгнө.

11.30 цагт  Олон улсын "we love you" хөдөлгөөний хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвд очиж цусаа бэлэглэн амьдрал хайрлах аянд нэгдэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа өглөө 09.00 цагаас эхлэх бөгөөд албан ёсны нээлт 11:30-12:00 цагт болно.  

11.40 цагт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Ардчилсан намын төв байранд хэвлэлийн бага хурал хийх

12.00 цагт МҮЭ-ийн СТО-нд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Мэргэжлийн боловсрол, сургалын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хийх юм. 

12.00 цагт  "Улаанбаатар чуулга"-ын байранд Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг энэ сарын 24, 25-нд 19.00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 

14.00 цагт МУ-ын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийханы 100 дахь хагалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийнэ. Энэ үйл ажилгааны хамрах хүрээнд бөөр шилжүүлэн суулгах 100 дахь мэсэл засалд зориулсан хүндэтгэлийн самбар байршуулах шавь тавих ёслолын үйл ажиллагаа болно. Мөн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 4 давхрын зааланд Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+ хэвлэлийн бага хурал болж, баярын хурлын үйл ажиллагаа болно.

14.00 цагт Монгол Үндэсний түүхийн музейд "Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов болон бусад төлөөлөгчид оролцоно.

14.00 цагт Төрийн ордны их танхимд АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “ Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт болно. Уг мюзиклийг Гриммийн 15, Оскарын 3, Тонигийн 3, Эммигийн 3 удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээжээ. 

14.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээ болно.

16.00 цагт Тэнгис кино театрт "3 найз: Яасан байх нь уу" инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Мөн 20:30 цагт улаан хивсний ёслол, хамтлаг дуучдын тоглолт “Өргөө1” кино театрын талбайд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top