Ч.Сайханбилэг, З.Энхболд нар Тавантолгойн асуудлаар маргалджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Тавантолгойн гэрээний асуудлаар АН-ын дарга нар өөр өөр байрь суурьтай байгаа билээ. Өчигдрийн АН-ын бүлгийн хурлаар УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын дунд ширүүн маргаан болжээ.

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг ямар шалтгаанаар буцаасан тухай мэдээллийг бүлгийн гишүүдэд өгч, Ерөнхий сайд харин хуулийн төсөл хууль зөрчөөгүй хэ гэжээ. УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл та нарын гэрээгээр Монголын ард түмний эзэмших ёстой хувьцаа Шинхуад шууд очих болж байгаа, Монголын талын эзэмших 51 хувь хаана байгаа юм. Ийм хууль зөрчсөн гэрээний төсөлд өргөн барих цаг өгөхгүй” гэжээ. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн “1072 хувьцаа бол Ардчилсан намын ард түмэндээ амласан амлалтын нэг. Хувьцаа чигээрээ үлдэх ёстой” гэсэн санал хэлсэн байна. Гэсэн ч Тавантолгойн асуудал дээр АН-ын бүлгийн гишүүд нэгдэж чадаагүй байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болоож(27.123.214.118) 2015 оны 04 сарын 22

Дундговь аймгийн Монгол Ардын намын бага хурал ”Амжилттай”” боллоо гэж өөрсдөө дүгнэжээ. Энэ удаа тэд зодолдоогүй, зүгээр л хэрэлдсэн юм байна. Бас намаа хагалсан өмнөх даргаа хуссанаа том амжилт гэцгээжээ. Мөн ИТХ-ын даргаа бага хуралд нь оруулалгүй хөөсөн гэнэ. Бүр МАН-аас хөөсөн гэж үзэж байгаа гэнэ

0  |  0
mol(173.49.31.8) 2015 оны 04 сарын 22

1han huvitsaani asuudlaas gadna Mongol ulsiin tusgaar togtnold nuluuluh geree bolson . Mongol hunii ajillah huviig togtoogoogui, shaardlagatai bol gesen bgaa. Ene olon myangan hujaa oroj irne gesen ug. Herev bid gereeg tsutslana gevel bid Shenhuad 30 jiliin oloh orlogiin mungiin tuluh urind orno gesen ug.ayultai geree

0  |  0
Reeuna(103.26.193.73) 2015 оны 04 сарын 22

Би л хувьдаа Сайханбилэг, Баярцогт 2-т яагаад ч юм итгэхээ больсон. Цаанаа нэг л живvvн улайрсан шинжтэй, хvний юманд хvрзээ барьсан хужаа шиг гэдэг vг л тvрvvлж санаанд ороод байгаа.

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 22

Enhbold bol tom tuhjee teneg nuhur saihanbilegee hurelsuh chig bail daa

0  |  0
Утга алга(202.55.191.76) 2015 оны 04 сарын 22

Намын дарга УИХ-ын даргаа салгаачээ, үнэхээр маанаг гарууд юмаа. өөрөө өөрсдөдөө дэгээ тавьдаг

0  |  0
Зулаа(27.123.214.110) 2015 оны 04 сарын 22

Сайхан билэг больмоор юмаа чамд ашиг их байгаа юу ард иргэдийг битгий доромжлоод бай та нарт хууртагдахаа болиод байна.З.Энхболдын зөв

0  |  0
mgl(112.72.13.113) 2015 оны 04 сарын 22

Hurungiin birj deer TT goo gargaj bj 1072 huvitsaa chin jinhene huvitsaa bolno....... Tegeed ashigtai ajillaj bj Ard tumen noogdol ashig avna Z.Enhboldoo..... tiimees TT hurdan hudluh heregtei bn.

0  |  0
сонгогч(43.242.243.125) 2015 оны 04 сарын 22

ашигтай ажилласаны дараа иргэдийн хувьцаанд өгөх ашигаа ярилцаж болохгүй юмуу. Ажиллаагүй байж ашиг хуваахад санаа тавиад надад сайхан харагдах гээ юм боловуу.

0  |  0
Top