Я.Батсуурь: Би ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй, нэрээ цэвэрлэмээр байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

"Эрдэнэс таван толгой" компанийн захирал асан Я.Батсуурь өнөөдөр хорих ангийн шоронд эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр өөрийг нь хэлмэгдүүлж байна хэмээн өлсгөлөн зарлахыг хүссэн ч биеийн байдал нь тунмуу байгаа тул  эмч нар зөвшөөрөөгүй юм. Тиймээс Я.Батсуурь Цагдан хорих 461 дүгээр ангиас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд захидал илгээжээ.

 Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.

Уг захидалд “Миний бие Говь Повер компанитай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хонож байна. “Эрдэнэс Тавантолгой” болон “Говь Повер” компанийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна. Энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан ч тухай бүрт татгалзах хариу авсан тул аргагүй эрхэнд журмын анд та нартаа хандан энэ талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Я.Батсуурь: Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна.

Одоогоор АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Н.Алтанхуяг суудлаасаа бууж, Шинэчлэлийн Засгийн газар солигдсоноор цөөнгүй хүн "аавын" хаалгы татлаа. Ингэхдээ албан тушаалд байхдаа шалгагдаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тиймээс ч "АН-ынхан албан тушаалд байхдаа шалгуулдаг бол МАН-ынхан албан тушаалаасаа буугаад шалгуулдаг" гэх үг гараад байгаа юм. Я.Батсуурийн хэрэгтэй холбоотой “Говь Повер” компанийн асуудлаар Г.Дэнзэн мөн л буруугүй хэмээн мэдэгдээд байгаа ч Монголд ирээгүй тул хуулийн байгууллагынхан шалгах боломжгүй байна.

Я.Батсуурийг шоронд хоригдсоны дараахан ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэж захирлаар томилсон билээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unench nuhur ni(27.123.214.124) 2017 оны 04 сарын 24

Uildeld ni oroltsson ni unen baih. Gehdee chamaig ajild tomilson hun Altanhuyag, tiimees chi nerelheed Denzengiin hiisen, Altanhuyagiin udirdsan heregees uuriiguu avch garch chadahgui baigaa shuu dee. Zaluu hun ner hugarahaar yas hugar gej negent evguirsen bol odoo setgeliin tenheetei bai. Hoyoriin hoorond ulsuj ntr biye buu zovoo, jaahan shunal gedeg uvchnuu naanaa sain darj av. AN-iin chini nuhud avrahgui ee.

0  |  0
зочин(122.201.31.212) 2015 оны 04 сарын 22

Я.Батсуурь: Би ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй-----зүгээр л зөндөө мөнгө байхаар нь хэдхэн зуун тэрбумыг л авчихсан юм аа, АН -ын том гаруудын нэг дээ, АТГ ч уул нь акул барьсан шүү

0  |  0
зочин(122.201.31.212) 2015 оны 04 сарын 22

Я.Батсуурь: Би ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй-----зүгээр л зөндөө мөнгө байхаар нь хэдхэн зуун тэрбумыг л авчихсан юм аа, АН -ын том гаруудын нэг дээ, АТГ ч уул нь акул барьсан шүү

0  |  0
zochin(27.123.214.116) 2015 оны 04 сарын 22

Hereg hiigeegvi hvniig gemten bolgodog ajilaa sain hiij baigaa hvmvvsig buruutan bolgodog er ni manai ulsad huuli vnen zuw vilchilej b.na uu

0  |  0
ангууч(27.123.214.110) 2015 оны 04 сарын 22

Их хуралд байгаа гишүүд юу л хийгээд байна даа хэвлэл мэдээ сонсход зарим нэг нутгаа худалдчихсан юм шиг гэмгүй хүнд хэрэг үүрүүлээд байгаа бол болиоч АТГ-н зарим нэг нөхдүүд авилгал аваад хүнд хэрэг хүлээлгэх гээд байгаа гэх хардалт төрүүлж байна

0  |  0
ХӨХ МОНГОЛ(180.149.78.26) 2015 оны 04 сарын 22

ЭМС ИЙН ЛУЙВАРЧИД БОЛОН ЕРӨНХИЙХОРЛОГЧ ЭЛБЭГДОРЖ НАР ТАВАН ТОЛГОЙГ ХУЛГАЙЛЖ АВАХЫН ТУЛД ЭХ ОРОНЧ ХУУЛЬ БУС ЯВДАЛТАЙ ЭВЛЭРДЭГГҮЙ ТАНИЙГ ХОЛДУУЛЖ БАЙГААД АВАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ТА ТУУШТАЙ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ ЮМ

0  |  0
ХӨХ МОНГОЛ(180.149.78.26) 2015 оны 04 сарын 22

ЭМС ИЙН ЛУЙВАРЧИД БОЛОН ЕРӨНХИЙХОРЛОГЧ ЭЛБЭГДОРЖ НАР ТАВАН ТОЛГОЙГ ХУЛГАЙЛЖ АВАХЫН ТУЛД ЭХ ОРОНЧ ХУУЛЬ БУС ЯВДАЛТАЙ ЭВЛЭРДЭГГҮЙ ТАНИЙГ ХОЛДУУЛЖ БАЙГААД АВАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ТА ТУУШТАЙ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ ЮМ

0  |  0
Top