Хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хангах тухай тусгаагүй учир буцаажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн буцааснаа өөрий цахим хуудастаа “2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав” гэж мэдэгджээ.

Түүний энэхүү мэдэгдлийг “Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудыг ёжилж хэллээ” гэх нэгэн байгаа бол, Тавантолгойд иргэдийн эзэмших хувьцаа орхигдуулж яагаад ч болохгүй гэх хэсэг ч байгаа юм.

Харин бид хууль эрх зүйн ямар зөрчил байгаад УИХ-ын тамгын газар буцаасан талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодруулахад Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус төсөлд “Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хуулийн дагуу хэрхэн хангах талаар төсөлд тусгаагүй байжээ.

Мөн Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дээрх бичиг, баримтын бүрдлийг хангаад өнөөдөртөө багтааж УИХ-д дахин өргөн барихаар болсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛД(43.242.243.203) 2015 оны 04 сарын 23

АРД ТҮМНЭЭС АСУУГААД ЯАХАВ ДЭЭ БИДНИЙ ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГА ГЭЖ СОНГОО БИЗ ДЭЭ, ХАРИН ЯАЖ СОНГОХ ТУХАЙ НЬ СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТАЛААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛААЧ

0  |  0
Top