Парис Хилтон сэтгэл санааны гүн хямралд оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Дуучин жүжигчин, шоуны хатан хаан гэдгээрээ алдартай бүсгүй Парис Хилтоны хамгийн их хайрладаг чихуахуа нохой нь өнгөрсөн мягмар гаригт нас барсан байна. Тэрээр энэ талаар Инстаграм хуудсандаа мэдээлсэн бөгөөд түүнийг нас барсанд маш их гашуудаж байгаа.

Мөн “ Бид маш их цаг хугацааг хамт өнгөрөөсөн. Би түүнтэй 14 жил хамт байсан. Би маш их гунигтай маш их ганцаардаж байна” гэж тэрээр олон нийтийн сүлжээгээр хэлсэн байна.  Түүний нохойг Тинкербелл гэдэг байсан ба нохойны насаар 72 насалжээ. Парис түүнийг хэзээ ч мартахгүй үлдсэн амьдралдаа зөвхөн түүнийг л бодож амьдрана гэж шийдсэн гэнэ. Тэрээр нохойгоо алдсандаа маш их харамсан сэтгэл санааны гүн хямралд орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top