Дорнодынхон НИК-ийн ШТС-аас 26 сая төгрөгийн бензин зээлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Энэ сарын 13-21-ний өдрүүдэд зүүн аймгуудад гарсан түймрийн талаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн хуралджээ.  Дорнод аймгийн нутагт 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 26 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 19 гэр байшин, 34 хашаа саравч, хоёр тээврийн хэрэгсэл, 739 толгой мал, хоёр сая га хээрийн талбай шатаж байгаль экологид  108 сая, эд материалд 265,8 сая, түймэр унтраах шууд зардалд 28,8 сая төгрөг,  нийт  402,7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн 11 сумын газар нутгийн 20-80 хувь нь түймэрт өртөөд байгаа юм байна. Түймэртэй бүх сумд НИК ХХК-аас зээлээр шатахуун авч байгаа нь 26 сая гаруй сая төгрөгийн өр үүсгэжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uugaa(202.179.7.84) 2015 оны 04 сарын 23

100 bologsonch yahav hamgiin gol ni ter tuimeruudiig untraah l heregtei

0  |  0
Pee (202.131.225.197) 2015 оны 04 сарын 23

NIK ugaasaa butsaaj avahgui baihaa. bi itgej bn

0  |  0
Онороо(154.5.103.194) 2015 оны 04 сарын 23

НИК одоо монголын хамгийн том, баян компаниудын нэг дээ уг нь! Олон тумэн чадах чинээгээр хандивлаж байхад гамшигийн ийм уеэр яадарсан аймгуудыг еренд оруулаад байх даа яахав дээ?! Харин ч хандивлаж тусалмаар юмаа! НИК л хорин хэдэн сая тегрегийн тусламж узуулхээр хоосрох гээд бгаа юм бх даа?!?!?! Нийгмийн ухамсар гэж энэ компанид алгаа!!!

0  |  0
Top