Хилс хэргээр 13 жил шоронд суусан эрд 6.5 сая долларын нөхөн олговор өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

АНУ-ын Милоуки мужийн иргэн Чаунте Отт өдгөө 41 настай. Тэрбээр амьдралынхаа 13 жилийг хийгээгүй хэргийнхээ төлөө торны цаана өнгөрүүлжээ. Хуулийнхан түүнийг 16 настай охиныг хүчирхийлээд улмаар амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгасан бөгөөд тухайн үед ДНХ-ийн шинжилгээ буруу байсныг саяхан хуулийн байгууллага баталжээ. Тиймээс түүнд 6.5 сая ам.доллар нөхөн төлбөр болгон өгөхөөр болсон байна. Хилс хэрэгт гүтгэгдсэн Чаунте Отт 1995 онд Милоуки мужид Жессико Пэйн хэмээх охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан байдаг. Гэвч Пэйнийг Чаунте Отт бус нэгэн цуврал алуурчин хөнөөсөн байх магадлал өндөр болжээ. “Хэргийг олон жилийн дараа дахин хянан шалгаж шударгаар шүүсэнд талархаж байна. Одоо Чаунте Отт амьдралдаа эргэн орох болно” хэмээн түүний өмгөөлөгч Жон Лоуви ярьсан байна.  Отт 1996 онд анх удаа хуулийн байгууллагад шалгагдахдаа насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж бүх насаараа хоригдох ял авчээ. Тэр үед Оттоос гадна өөр нэгэн эрээс эсийн шинжилгээ авсан ч Чаунте Оттыг Пэйн охиныг хүчирхийлсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.   Харин 2002 онд Висконсины Гэм буруугүйг илрүүлэх төслийн хүрээнд Чаунте Оттын ДНХ-ийн хариу эргэлзээтэй гарсан гэж давж заалдах шатны шүүхийн баримт бичигт хавсаргасан байна. Удаан хугацаанд үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст Оттыг 2009 онд гэм буруугүй гэж үзэн сулласан бөгөөд тэр цагаас хойш гүтгэгдсэн эр АНУ-ын Милоуки мужийн шүүхээс нөхөн төлбөр нэхэмжилсээр ийнхүү өөрийнхөө талд шийдвэр гаргуулсан байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.138) 2015 оны 07 сарын 25

Namhan bolgodog em gj yamar em bn?

0  |  0
dorj(162.228.169.193) 2015 оны 04 сарын 26

herev manaihan shig tsaazall geed baisan bol.tsaazluulsan bol.

0  |  0
tsend(107.216.208.221) 2015 оны 04 сарын 25

Wisconsin mujiin Milwaukee hot yumaa daa. orchuulaj ogch buid bayarlalaa. ulam ih yum bicheerei

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 04 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.Үнэ: 22 000₮

0  |  0
Top