“Гамшиг, ослыг улстөржүүлэхээ боль”

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Зарим аймгуудад гарсан ой хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрч, өнгөрөгч долоо хоногт Улсын онцгой комиссын дарга Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаад ирсэн билээ. Түүнийг онгоц хөлөглөн, төсвийн 34 сая төгрөгийг үрсэн гэх байр шүүмжлэл багагүй гарч буй. Тиймээс  Шадар сайдын зөвлөх Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.

-Он нутагт түймэр гарсантай холбоотойгоор дарга нарт түймэрт анхаарал хандуулахгүй байна. Шадар сайд нь онгоц унаж зугааллаа гэх мэтээр мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?  

-Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд гэдэг бол агентлагийн дарга биш. ОБЕГ-ын өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд  оролцдоггүй. Мөн аймаг, сум бүр өөрийн салбартай. Аймгийн Засаг дарга бол аймгийн онцгой комиссын дарга. Сумын Засаг дарга сумын онцгой комиссын дарга байдаг. Ийм байдлаар бид 25 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл  Улсын онцгой комиссын болон Онцгой байдлын албаныхны хийж байгаа үйл ажиллагааг улс төржүүлж, гутааж байна. Энэ удаад 2-3  газар түймэр ассан, зэрэгцээд ОХУ-аас түймэр орж ирсэн учраас улсын онцгой комиссоос шийдвэр зөвлөмжөө гаргаад явж байсан. Албан даалгаварыг тухайлсан хүмүүст өгсөн. Онцгой комисс дэргэдээ ажлын хэсэг байгуулаад газар дээр нь асуудлыг шийдэх үүрэг өгөөд Шадар сайд ажлын хэсгээ зүүн аймгуудад ажиллуулсан. Дараа нь түймрийн тархалтын нөхцөл байдлыг тодорхойлох, цар хүрээг тогтоох, бусад дүгнэлт гаргах зорилгоор Шадар сайд өөрийн биеэр Сүхбаатар аймагт ажилласан юм. Гэтэл Шадар сайд сарын дараа онгоцоор очлоо гэх мэтээр ташаа мэдээлэл гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Үнэндээ онцгой үед бид онгоц байтугай хэрэглэнэ. Аюул учирч байхад газар дээр нь танилцаж, үнэлгээ өгнө гэдэг маш чухал ажил байдаг. Очсон даруйдаа гэр оронгүй болсон 25 өрхөд гэр, усны машин, түргэний тус бүр хоёрыг олгосон. Бас бэлчээргүй болсноос мал үрэгдэж байсан учраас Түмэнцогт сумын улсын нөөцөд хадгалагдаж байсан 240 тонн өвсийг малчдад тарааж өгөх шийдвэр гаргасан. Онгоцоор гал унтраах үлээгч машин 50 гаруй ширхэгийг, бусад тоног төхөөрөмж, хүнс зэргийг тээвэрлэж авч явсан. Гамшиг ослын үеэр олон хүн нойр хоолгүй ажиллаж байхад асуудлыг улстөржүүлж, буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хариуцлагтайгаар мэдэгдмээр байна. Онгоцны шатахууны зардал 32 сая төгрөг болсон гэж худал мэдээлэл явж байна лээ. Шатахуунд дөрвөн сая төгрөг л гарсан юм шүү дээ.

-Шадар сайд орон нутагт ажиллаж ирээд  нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраар ямар асуудал шийдүүлсэн бэ?

-Ирсэн даруйдаа цаг алдахгүйн тулд  Улсын онцгой комиссын хурлыг амралтын өдрүүдэд  хуралдуулж  улсын нөөцөд байгаа 730 тонн өвс тэжээлийг малчдад тараах, мөн нэг  тэрбум 200 гаруй сая төгрөгийн  санхүүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж хүндэрсэн аймгуудад туслахаар болсон.  Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар гамшгийн үед ажилласан аврах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний урамшуулал, томилолтын асуудлыг ч шийдсэн. Асуудлыг газар дээр хурдтай, шуурхай шийдвэрлэж байгаад Шадар сайдад талархах хэрэгтэй. Улс төржилтөө зогсоож урдах ажлаа хариуцлагатай хийдэг баймаар байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sandui(27.123.214.124) 2015 оны 04 сарын 25

Xarin ene Shadar said chin sain ajillaj bna shuu. .Asuudal shiiddeg xun bna. Ajlaa meddeg xun bna. Amjilt xusie. Tanig demjij bgaa shuu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 23

АН-хан буруутгах муулах юмаа олж ядах юм даа Энэ нь эдний сурсан зан шүү дээ Хүрэлсүх даргад баярлалаа маш шуурхай арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэсэн байна АН-хаан Элбэгдорж хэд хэдэн удаа нисдэг тэргээр зүгээр ан хийж зугаацсан төн ч их хохирол гаргасан даа хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгоогүйш дээ Ичмээр юмыг эрээ цээргүй ил тод хийдэг болж дээ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 04 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.Үнэ: 22 000₮

0  |  0
Reeuna(103.26.193.73) 2015 оны 04 сарын 22

Ee huurhii, Timon ingeed Hurelsuhiin tuslah bolchihood yavj baina gej hen bodohov dee.

0  |  0
ha hi(122.201.24.95) 2015 оны 04 сарын 22

kommunizm-iin setgeelgeeree shatahuun 4say gene shuu... hurelsuhiin hoshnogiih magtan duulna uu kommunizm-chuudaa...

0  |  0
mm(182.160.39.77) 2015 оны 04 сарын 22

ji ajil gej yu baidagiig medeh yumuu.muu nohoin golog min duugui hutsaa

0  |  0
Top