Цагдаагийн хамгаалалтанд авсан байрны иргэдийг зочид буудалд байрлууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Баянгол дүүргийн 15 дугаар орооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болсон тул байрны ойр орчмыг хамгаалалтад авчээ. Яг одоо цагдаагийнхан тус байрны оршин суугчдыг байрнаас гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Барилга нуралт үүсэх магадлалтай болсон шалтгааныг уг байрны ойролцоо барилга барихаар нүх ухаснаас үүдэн суулт өгч, хөрс суларсантай холбоотой хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа ажээ.

Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" зочид буудалд байрлуулаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр 16-р байрны хажууд барилга барихаар нүх ухахдаа  ийнхүү буруу ажилласнаас аюултай байдалд хүрчээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bts(122.201.21.13) 2015 оны 04 сарын 23

Гүүгелээс харвал тэр хазайсан гээд байгаа байшингаас ухсан нүх хүртэл 7 м орчим юм байна. Энэ тохиолдолд одоо байгаа 12 давхар барилгын суурийн улнаас доош 3-4 м гүн нүх ухаж байж тэр 12 давхар барилгад нөлөөлөх боломжтой байдаг тул тэр 12 давхар барилга хазайсан гэдэг нь илт худлаа мэдээлэл байна. Ингэж тэр олон хүний амьдралаар тоглоод яах вэ. Энэ нь ёстой нөгөө хаврын сендром нь хөдөлсөн хэдэн увайгүй хүний болчимгүй үйлдэл байна. Иймд эртхэн энэ явдлыг зогсоож тэр байранд амьдардаг хүмүүст учрыг нь сайтар таниулан байранд нь буцааж оруулах хэрэгтэй.

0  |  0
zochin(37.76.17.232) 2015 оны 04 сарын 23

Bat-Uul barilga barix zuvshuurliig boliochee!!! Ene baie nyrval yamar arga xemjee avaxiin uchnuun ail oton gergui bolno sh dee!!!

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000

0  |  0
Top