Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

"Туушин"-ийн хурлын танхимд

09:30-16:00 цагт “ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛНЭ” уриатай Европын холбооны стандартын өдөрлөгийг Монголд анх удаа зохион байгуулна.

Хангарьд ордны 6 давхарт

10:00 цагт Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж байна. Уралдааны хүрээнд нийслэлээс аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажилтай танилцаж тогтмол хяналт тавина. Холбогдох утас:96586689

Хангарди ордны 14 давхарт

10:00 цагт 2016 онд болох АСЕМ-ын хуралд бэлтгэх,нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж,зах,худалдааны төв, дэлгүүр,ресторан,гуанз,төрийн болон төрийн бус байгууллага зэрэг бүх газруудыг хамруулсан тохижилт,ногоон байгууламжийг сайржуулах томоохон болзолт уралдаан нийслэлээс зарлалаа. Энэ талаар мэдээлэл өгнө. 91040607

Төрийн ордны "Г" танхимд

11.00 цагт ИЗНН-аас орон даяар явуулах "Ард нийт засаг даргаа шууд сонгох уу" санал асуулгын хэвлэлийн хурал болно. Сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөдөлмөрийн ордонд

10:00-17:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ажил олгогч аж ахуй нэгжүүд, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран “АМЖИЛТЫН ГАРАА” өдөрлөгийг ажил хайж буй иргэний хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нийцсэн ажилтан олоход зуучлах зорилгоор  зохион байгуулна. Холбогдох утас 96061118

ХХААЯ 1-р давхрын хурлын танхимд

09:00-14:00 цагт "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах салбар дундын хамтын ажиллагаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Харилцах утас: 99072224

Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд

12:00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top