М.Энхсайхан: Монголчууд дэлхийд өрсөлдөж л гарахгүй бол биднийг хэн ч гуйж ирэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Монгол улсын сайд М.Энхсайхан МҮОНТ-ын "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт орохдоо хэлсэн Тавантолгойн гэрээний талаар хэлсэн чухал ишлэлүүдийг хүргэж байна.

-Тавантолгойн гэрээг ганц би хийчихсэн юм биш.  14-15 байгууллага  орж ирсэн, олон хүний хөдөлмөр гэж хэлмээр байна-

-Тавантолгойн төсөл өөрөө урт удаан настай, түүхтэй төсөл. Үндсэндээ 2010 оноос хойш таван жил яригдаж байгаа. Дэлхийн олон улсуудын сонирхолыг татаж байсан төсөл, харамсалтай нь өнгөрсөн таван жилийн хугацаанд бид ажлаа хийж чадахгүй, цаг тухайд нь шийдэж чадахгүй байсаар байгаад нүүрсний үнэ асар их унасан. Сая биднийг гурван сар хэлэлцээр хийж байх хугацаанд ч гэсэн нүүрсний үнэ үргэлжлэн унасан байгаа-

-Үнэн хэрэг дээрээ 2010 онд уралдаан зарлаад  манай энэ төслийг дэлхийн том компаниуд сонирхож зургаан том компани санал ирүүлж байсан. Монголчууд дотроо учраа олохгүй будилсаар байгаад өнөөдөр тэр саналуудаа алдаж уралдаанаа бүр мөсөн зогсоосон. Зарим манайд оръё гэж байсан хөрөнгө оруулагчид болох "Мицүи", "Валэй" гэх мэт компаниуд Монголд хөрөнгө оруулахад хэцүү юм байна гээд Мозамбек руу оччихсон хөрөнгө оруулаад байж байгаа-

-Дэлхийн нүүрсний зах зээлийн байдалд шинэ нөхцөл бий болчихлоо гээд 2014 онд Н.Алтанхуяг тогтоол гаргасан. УИХ-ын 34-р тогтоол, 268-р тогтоол гаргасан. Хуучин манайд оролцъё гэж байсан зургаан хөрөнгө оруулагчид санал явуулсан. Үүнээс хоёр компани хариу өгсөн хэдий ч нэг нь хөрөнгө оруулах зорилготой байсан бол нөгөө нь зүгээр тооцоо хийж туршиж үзсэн байсан-

-"Шинхуа" хэнийг сонгож орж ирсэн гэхээр Японы "Сүмитамо" компани. Монголын дотоодын хөрөнгө оруулагчаар "Энэржи-Ресурс"-ийг сонгож орж ирсэн. Энэ хөрөнгө оруулагчдийг хэн сонгож оруулж ирсэн тухайд бол уралдаант шалгаруулалтын үр дүнд гадныхан өөрсдөө сонгож оруулж ирсэн гэдгийг хэлмээр байна-

-Тавантолгойн төслийн давуу тал бол манай ордын нүүрс газрын гадрагад их ойрхон байрласан. Хямд өртгөөр олборлолт хийх боломжтой. Их хэмжээгээр тээвэрлэл хийж чадвал хоёр талдаа асар их ашигтай байж болох төсөл-

-Тавантолгой төслийн хэцүү зүйл нь анхны хөрөнгө оруулалт асар их шаардагдаж байгааБидэнд цахилгаан, дэд бүтэц, төмөр зам юу ч байхгүй. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтын асар их мөнгө Монгол улсын Засгийн газарт хүнд тусч байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар асуудлыг шийдэхээр болсон-

-Олборлолт хийх тал дээр “Энэржи Ресурс” хэнээс ч дутахгүй. Борлуулалт, тээвэрлэлт дээр “Шинхуа”, Сүмитамо компаниуд Солонгос, Энэтхэгийг зах зээл дээр гаргахад өндөр үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн-

-Монголчууд дэлхийд өрсөлдөж л гарна уу гэхээс биш биднийг гуйж хэн ч ирэхгүй-

-Манай төсөлтэй төстэй том төслүүд олон байгаа. Орос, Мозамбект хөрөнгө оруулалт хийгээд 750 км төмөр замыг төвөггүй барих төсөл явагдаж байгаа. Гэтэл бид өнөөдөр дотроо асуудалтай байсаар байгаад 270 орчим км төмөр замыг яаж ч чадахгүй л байж байна-

-Бидэнд цаг хожих шаардлага байсан. Бид өрсөлдөгчөөсөө хамаагүй хол хоцорчихсон байгаа. Монгол нүүрсээ зарж өндийхгүй бол болохгүй байна-

- Бид энэ хаврыг алдах юм бол бүтэн жил алдахтай адилхан болж хувирна. Өвлийн хатуу улиралтай, барилгын ажил богинохон хугацаатай-

-“Чалко”гийн асуудал үүсээд завсарлага авсан. Харамсалтай нь яг тэр үед засвар дээр байсан баримт бичиг ил тод болоод хөрөнгө оруулагчаа ч өөрсдийгөө эвгүй байдалд оруулсан-

-Өнөөдрийн энэ хэт улс төржилт сайн муу хоёр талтай. Муу тал нь хөрөнгө оруулагчид итгэл алдарч байгаа. Монголын нэр хүнд сайхнаар сонсогдохгүй.  Сайн тал нь улс төржиж учраас хүн болгоны сонор сэрэмж дээшлээд анхаарч тавих асуудлууд нь нэмэгдсэн-

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.70.46.18) 2015 оны 04 сарын 24

ГАНСҮХ БАТТУЛГИЙН БУУНЫ НОХОЙ .ЭНЭ ТУЛЬТРАА ХЭЛТЭЙ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ НӨХРИЙГ УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ.ХҮНИЙ ХЭЛСЭНИЙГ ТОТЬ ШИГ ДАВТАЖ БИШ ӨӨРИЙН СААРАЛ ТОЛГОЙГОО ЦЭНЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
zochin(103.10.20.66) 2015 оны 04 сарын 23

udiig xvrtel ene xvniig gaigyi yum baih gej bodoj baisan yu ch meddeggui hooson tolgoi baij... esbel gadnihbi gar hul bolj

0  |  0
ЭНХСАЙХАНД (103.26.192.146) 2015 оны 04 сарын 23

ХАМАГ БАЯЛАГАА СУЛ ӨГӨХ ГЭРЭЭ Б-ЛЖ ӨРСӨЛДДӨГГҮЙ ЮМ ДАА, ЧИ ХЭНИЙГ ХУУРАХ ГД БГААН БЭ, А.ГАНСҮХТЭЙ ХАЛЗ ЯРИЛЦЛАГАД ОРЖ ЧАДАХГҮЙ БГАА ЧИНЬ ОЙЛГОМЖТОЙ. НАМ ТАВИУЛАХ УЧРААС

0  |  0
ЗОЧИН (103.26.192.146) 2015 оны 04 сарын 23

ТЭНЦВЭРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЗАХИАЛГААР ЦАЦАЖ БГАА МҮОНТ-ИЙГ ТАТАН БУУЛГАХ, ОЮУНДАРИЙГ ОГЦРУУЛАХ

0  |  0
ИРГЭН(103.26.192.146) 2015 оны 04 сарын 23

МУ-ЫН МАШ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЭНЭ ГЭРЭЭ НЭРТЭЙ ЛУЙВРЫГ ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ МУ-Д АШИГГҮЙГЭЭР ХИЙХЭЭР УЛАЙРЧ БГАА ЭНЭ ЭРЛИЙЗИЙГ ХОРЬЖ ШАЛГАХ, ХАРИН БАТСУУРИЙГ ДАРУЙ СУЛЛАЖ АЖИЛД НЬ ОРУУЛАХ ШААР-ТАЙ НБА

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top