Загаснууд хөлдөж үхжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь Даян нуурт цутгадаг голын монгол хадран загас бөөнөер хорогдсон байна. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрынхан энэ асуудлыг шинжилж, тогтоожээ. Даян нуур болон түүнд цутгадаг голын ус, эргэн тойрны хөрс, ургамлыг шинжлэхэд ямар нэгэн хортой зүйл олдоогүй байна. Тиймээс голын нэг хэсэг нь өвөл ёроолдоо хүртэл хөлдсөн, тэр үед тэнд байсан загас хүчилтөрөгчийн дутагдалд орж, хөлдөж үхжээ гэсэн дүгнэхэд хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000

0  |  0
Top