Нисч байхад онгоцны хаалга онгойсны улмаас газарджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

АНУ-ын агаарын тээврийн “SkyWest” компанийн 5622-р нислэг Нью-Йоркийн Буффало хотноо яаралтай буулт хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоц буулт хийсэн шалтгаан нь нислэгийн үеэр 60 орчим насны эмэгтэй ухаан алдсан гэв. Зорчигч ухаан алдсан гэх мэдээг ахмад хүлээн авсны дараа төв станцтайгаа холбогдож, тайлбар хийсэн байна. Гэхдээ онгоц газардсан шалтгаан нь ухаан алдсан зорчигчтой холбоогүй хэмээн “NBS” телевиз мэдээлжээ.

 Онгоц нислэг үйлдэж байхад хаалга нь онгойсон гэнэ. Энэхүү мэдээллийг зорчигчид баталсан бөгөөд онгоцны нэг үйлчлэгч “Хаалга, хаалга” хэмээн орилж, бүхээг рүү гүйсэн гэжээ. Энэхүү мэдээллийг “SkyWest” компанийн удирдлагууд батлаагүй ч “Мөрдлөг явуулах болно. Мөн зорчигчдоос хаалга онгойсон эсэх асуудлаар мэдүүлэг авах болно” гэж мэдэгджээ.

5622-р нислэг Чикаго хотоос Коннектикут мужийн Виндсор Локс хотноо очих ёстой байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top