Маргааш НИТХ хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам /
  • Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай
  • Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
  • Журам батлах тухай / Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам /
  • Цогцолбор хөшөө байгуулах тухай / Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө /
  • НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай
  • Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай
  • НИТХ-ийн Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top