Тавантолгойн төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл төслийн талаар С. Баяртцогт “Өнгөрсөн хугацаанд үл ойлголцох байдал гарсан байж магадгүй. Хуулиараа хуулийн төслийг өргөн барихаас урьтаж, УИХ-ын Тамгын газар хянадаг, 72 цагийн дотор.  Энэ процедураар явахад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга “Зургаан төрлийн асуудал байна, таван төрлийн материал нэмж өгч, нэг төрлийн асуудлыг ойлгомжтой болгож өгөх" хүсэлтийг Засгийн газарт гаргасан. Энэ дагуу Засгийн газар ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоол гаргасан. Улмаар хуулийн төсөл иж бүрдэл хангасан учраас өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг иж бүрдэл болгохын тулд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.  Ирэх долоо хоногоос УИХ-ын холбогдох байнгын хороогоор Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(93.15.165.103) 2015 оны 04 сарын 24

Их хурлын дарга аргагүй л эрүүл ухаантай ард түмнээ гэсэн сэтгэлтэй байна. 5Толгойг ард түмэн монгол улсдаа ашигтайгаар шийднэ гэдэгт улсын их хурлын даргад итгэж байна.

0  |  0
Top