Т.Хасбаатар: МАН-ийг Засгаас гарахыг шаардаж байна гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ынхан хэлсэн үгэндээ хүрэхгүй, хэрхэн хууль бус ажиллаж байгаа талаар зарим баримтыг танилцуулав. МАН-ыг татвар төлөгчдийн мөнгөөр намын байраа барьсан, МАНАН-гийн Засгийн газрын үед батлагдсан Оюутолгойн гэрээ нь өнөөдрийг хүртэл Монголын ард түмэнд тодорхой үр дүнгээ өгч чадахгүй байна хэмээсэн юм. 

Ийнхүү Шийдлийн Засгийн газарт хамтарсан МАН хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулж байгааг хэлээд нэн даруй Засгаас гарахыг шаардаж байгаагаа хэлэв. АН Шийдлийн Засгийн газрыг МАН–тай хамт байгуулснаар өнөөдрийг хүртэл хууль бус шийдвэр гаргасаар ирлээ. Үүгээр зогсохгүй дахин хууль бус шийдвэр гаргах гэж улайран тэмцэж байгааг тэрээр шүүмжилсэн юм. Тэр дундаа МАН-ын үед батлагдсан Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох үүднээс дахин өөрчлөх гэж байгаа нь нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох гэж байгааг анхаарууллаа.

Улмаар “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж тавар төлөгчдийн зургаан тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах МАН-ын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 24

Ард түмэн МАН-н намын саналыг дэмжиж байгаа нь АН-д таалагдахгүй гэнээ Тэхээр нөгөө хар хайрцгаараа луйвараа хийнэ гэсэн үг үү Хуцваа ёстой

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 24

АН-хан сонгууль дөхөөд ирэхээр аргаа барнаа Тэгээд ХОШГОРУУЛАЛТ нь эхлэнэ дээ Худлаа яриад л жинхэнэ балайрнаа Мэддэг болсон болохоор гутамшиг шиг л юм даа

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 24

АН-Хасбаатар намдаа нэр хүнд олж авах гэж тэднийхээ бууны нохой болж байгаа юм байна АН-хан сурсан зангаараа булхайгаа бусдад чихэж байх шив АН болохоо байхаараа хаяагаа хадраад л МАН-аа муулаад эхлэх юм даа Тэгсэнээ ичих ч үгүй гуйгаад эхлэнээ Арчаагаа ч алдах юмаа даа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.117) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top