Я.Батсуурийг батлан даалтад гаргахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

"Говь Повер” компанитай холбоотой асуудлаар “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байгаа билээ. Тэгвэл Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан захидал бичжээ. Тэрбээр Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсний дараа шоронд хоригдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу  авсан тул аргагүй эрхэнд журмын нөхдөдөө хандан энэ талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр Я.Батсуурийг эрүүл мэндийн шалтгааныг  нь харгалзан үзэж, АТГ батлан даалтад гаргахаар болжээ. Өмгөөлөгч Х.Базаррагчаа нь Я.Батсуурийг Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдэж байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 24

Цагдаа шүүх прокурор юу ч мэдэхгүй дээдсүүдийн бууны ноход юмаа Хахуул албан тушаалын боол хичнээн сайхан хүмүүсийг амьдаар нь алж нэр төрд нь халдаж гутаан доромжилж байнаа Үүнийгээ болиочээ Бас тэр АТГ- гэж хахуулын үүр уурхай дээдсүүд баячуудын өш хонзонг авч өгдөг газар Арай дэндэж байнаа Монголд шудрага үнэн гэж байхгүй болжээ Хэлмэгдүүлж эрүүл мэндээр нь тоглож дууслаа яанаа Ичмээр юм Тэр нөхөр олдоогүй бол энэ хүн яах байсан болоо гэж бодохоор айдас хүрлээ монголд монгол хүн амьд явж амьдрах боломжгүй болжээ

0  |  0
Bata(172.56.12.252) 2015 оны 04 сарын 23

ATG uls turiin namiin zahialgaar ajilladag ni ilerch bn

0  |  0
zochin(103.10.23.53) 2015 оны 04 сарын 23

zugeer bsn huniig gargahgui geed yadag yum be

0  |  0
хэлмэгдүүлэлт(150.129.141.157) 2015 оны 04 сарын 23

Хууль зөрчсөнийг нь тогтоогоогүй байж юуны өмнө хорьдог байдлаа болимоор юмаа

0  |  0
Top