Мила Кунисийг дэгдээхэй хулгайлсан хэмээн 5000 доллар нэхэмжилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

Украинаас АНУ руу цагаачилсан Мила Кунис өдгөө Холливудын хамгийн нэр алдартай жүжигчдийн нэг билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй дэгдээхэй хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдах гэнэ. Учир нь Кристина Каро гэдэг нэгэн бүсгүй аль эрт, Милагийн гэр бүл Украинд амьдран суудаг байхад тэд сайн найзууд байсан гэж мэдэгдэв. Охид хамтдаа тоглон, Карогийн тахиануудыг асардаг байсан аж. Мила дэгдээхэйнүүдэд их хайртай байсан бөгөөд нэгэнд нь “Гөлөг” гэдэг хоч өгсөн бөгөөд тахианы хороонд байсан нөгөө дэгдээхэй алга байгааг Каро олж харжээ. Тиймээс шууд л Милаг хулгайд сэрдсэн гэнэ. Ийнхүү 25 жилийн тэртээ болсон үйл явдал өнөөг хүртэл мартагдаагүй бөгөөд Милагийн араас Лос-Анжелес хотод очиж суурьшсан Кристина бүсгүй  5000 доллар нэхэмжилсэн аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.117) 2015 оны 04 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top