Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчээс авах нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг тухайн орон нутагт нь үлдээх асуудлыг зохицуулж байгаа юм. Ингэснээр уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихийн сацуу, орон нутгийн хөгжилд ч ач холбогдолтой гэж үзэж буй билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг  доор сийрүүлэв.

С.Оюун “Байгалийн нөөц ашигласны мөнгө аймаг, орон нутагт шууд очдог болсон.  Бүх мөнгөө орон нутагтаа хуваарилаад байгаа юм биш шүү дээ.”

Ч.Улаан “Улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү орлого шилжиж байгаа асуудлыг ярих сэдэв мөн. Одоо л хүчээ нэгтгэж, сахилгаа сайжруулах цаг мөн. Өргөн баригдсан хуулийн хувьд эргэлзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль байгалийн баялаг гагцхүү ард түмний өмч. Гэтэл нэг хэсэг нь давуу эрх эдлээд нөгөө нь хаягдана. Оршин суугаа газраар нь ялгаж болохгүй. Хөвсгөл, Өмнөговь аймгийн хүн ам өөр. Хөвсгөлд төрсөн  тэр  хүмүүсийн буруу биш шүү дээ. Энэ санд анх байгуулж байх үеийн зорилго анхны бодож байгаагаас өөр байна. Энэ талаар жич ярих байх гэж орхиё. Монгол Улс газар бүхэнд, сум болгонд орд газраа ухаж хөгжихгүй. Стратегийн цөөхөн ордуудаа явуулж байгаа хөгжинө. Энэ бол том  бодлоготой зөрчилдөж байна. Орон нутагт буруу үр дагавар авчирна.  Эцэст нь байгалиа хамгаалъя гэсэн ард иргэдийнхээ эсрэг механизм болж байгаа юм биш үү”

Ж.Эрдэнэбат “ Уул уурхайн лиценз олгох асуудлыг сумын удирлага шийднэ гэж заасан. Уул уурхайгаас олсон орлогоороо худаг ус гаргах. Уул уурхайтай сумд дээр ашигт малтмал олборлож байгаа компани  бодитой хөрөнгө оруулалт оруулж өгөх ёстой.  Уул уурхайтай сум, уул уурхайгаа сум ялгаа гардаг. Одоо гаргаж байгаа 25.1 тэрбум төгрөгийг бүх аймагт бага ч гэсэн мөнгө хуваарилагдаж байгаа.  Гэхдээ цаашдаа уул уурхайгаас тэгш хуваарилалтын зарчим руу явна. Яамны зүгээс тавих хяналтаа тавина гэлээ. Хэлэлцүүлэг үргэжилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top