Коммент: УИХ-ын дарга З.Энхболдын олны анхаарлыг татсан ОНЦЛОХ ҮГС

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Тавантолгойн мега төслийн гэрээ хэлэлцээрийг заавал УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэх байр сууринд дээр баттай зогсч байгаа УИХ-ын дарга З.Энхболд руу хандсан шүүмжлэл сүүлийн үед сошиал ертөнцөд хүчтэй өрнөж байна. Тэр дундаа Тавантолгойг хөдөлгөөнд оруулах ажлыг санаатайгаар удаашруулж байна, өөрөө Ерөнхий сайд болсон цагтаа мега төслүүдээ хөдөлгөх санаа агуулж байгаа байх, эх орны хөгжилд саад тушаа олж байгаа Зи-г зайлуулья гэх мэт хатуу үгсүүд хөвөрч байгаа юм. Түүнчлэн түүний хэлсэн үгнүүд ч олны анхаарлыг татаад байгаа билээ. Тиймээс энэ удаагийн “Коммент” булан УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулганы нээлтээс хойш хэлсэн анхаарал татсан үгүүдийг онцолж байна.

  • УИХ-ын хурлын дарга З.Энхболд: Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

УИХ-ын чуулганы нээлт

  • УИХ-ын хурлын дарга З.Энхболд: Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно

УИХ-ын чуулганы нээлт

  • УИХ-ын дарга З.Энхболд: - М.Энхсайхан миний буруу, зөв ярихыг шийддэггүй. М.Энхсайханы ажлаа буруу, зөв хийж байгааг УИХ шийддэг. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй.

2015-04-06 mass.mn

  • УИХ-ын дарга З.Энхболд: Тавантолгой онцлогтой компани. Нийт иргэд хувьцаатай. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Энэ бол нууц биш, ил байх ёстой.

2015-04-06 mass.mn

  • УИХ-ын дарга З.Энхболд: МАН 2008 оны сонгуульд оролцохдоо иргэн бүрт 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт өгч Засгийн газар ирээдүйгээсээ 1 тэрбум орчим доллар зээлж тараасан нь өнөөдрийн эдийн засгийн хямралын үндэс болсон. Харин Ардчилсан намын 1 сая төгрөгийн эх орны хишиг буюу байгалийн баялгаас хүртэх эрхийн бичгийн амлалт нь эдийн засгаа тэтгэж үр ашгаас нь иргэд хүртэх бодлого байсан юм. Бодит үнэн гэвэл ердөө энэ. Уснаас хуурай гарах оролдлого нь бидний зан биш. Бид алдаа оноогоо дэнсэлж ард түмнийхээ нүдэн дээр ил тод ажилладаг.

Ардчилсан нам байгууллагдсаны 25 жилийн ойн

хуралд тавьсан илтгэлээс 2015.04.07 

  • УИХ-ын дарга З.Энхболд: Монгол Улс тогтвортой хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс улстөрийн сонгууль бүхэнд намуудын элдэв популист амлалтаар ард түмнээ хуурч, түүндээ бүдэрч, үүнээс улбаалаад улс орныхоо хөгжлийг сааруулж байна.

Ардчилсан нам байгууллагдсаны 25 жилийн ойн

хуралд тавьсан илтгэлээс 2015.04.07 

  • УИХ-ын дарга З.Энхболд: Өнөөдрөөс эхлэн “фракцгүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдэж байна. “фракцгүй” Ардчилсан намыг манай нам доторх фракцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракц”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна.

Ардчилсан нам байгууллагдсаны 25 жилийн ойн

хуралд тавьсан илтгэлээс 2015.04.07

  • УИХ-ын дарга З.Энхболд: Эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай, чадвартай хэнийг ч болов намын, хэсэг бүлгийн, фракцийн эрх ашгаас дээгүүр үнэлэхийг манай намын төдийгүй Монгол төрийн эрх ашиг шаардаж байна. Монгол төрийн алба нь нам, улстөрөөр талцсан хийрхэлээс гарах эхлэлийг Ардчилсан нам эхлүүлж байна.

Ардчилсан нам байгууллагдсаны 25 жилийн ойн

хуралд тавьсан илтгэлээс 2015.04.07

  • УИХ-ын дарга З.Энхболд:Монгол Улсад өнгөт хувьсгал, коммунизм, дарангуйлагч.. аль нь ч хэрэггүй. Харин эдийн засаг, үйлдвэржилт, үсрэнгүй хөгжлийн тухай ярьж болно.
  • УИХ-ын дарга З.Энхболд:Фракцгүй байна гэдэг манай намын жирийн гишүүдийн өгсөн захиа даалгавар. Фракцгүй байхаас өөр аргагүй байдалд орчихсон байна. Төв хэсэгтээ байгаа энэ хуваагдал орон нутаг руу тархчих гээд байгаа учраас намын олон арван мянган гишүүн санал тавьсныг би дэмжсэн. Бүх фракцын дарга нар гэгддэг улсуудтай яриад АН гэдэг нэг л фракц байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд:Цаашид асуудалд фракцын арга барилаар би хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ Үндэсний Зөвлөлдөх Хороо томилох ёстой. Тэр үед хамгийн олон санал авсан гишүүнийг л сонгоно. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд:Жил болгон авдаг мөнгө нь УИХ-ын гишүүний тоог үржих нь 10 сая төгрөг. АН-ын тухайд жил болгон 350 сая төгрөгөө Сангийн Яамнаас аваад тайлангаа тавьдаг. Энэ 350 сая төгрөг бол нам хэвийн үйл ажиллагаа явуулахад багадаад байгаа учраас үүнийгээ нэмэх бодлого баримталж байна.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  •  УИХ-ын дарга З.Энхболд:Нэр дэвшигчээс авдаг мөнгийг тэглэнэ. Чиний өмнө өгдөг байсан 50 сая төгрөгийг чинь авахгүй. Өөрийнхөө сурталчилгаанд түүнийгээ зарцуул гэж байгаа юм. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд:УИХ-д суудалтай бүх нам үндсэндээ тохироод том олигархуудын гараас гаръя гэж байгаа болвол бид гарна л гэсэн үг.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Фракцуудыг урамшуулсан тогтолцоог Н.Алтанхуяг даргын үед явуулсан.  Өмнөх даргын өөрийнх нь үзэл баримтлалын хувьд үүнийг бас ажлаа явуулах арга гэж үзэж байсан.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Л.Гүндалай чинь байнга орж, байнга л гарч байдаг учраас нэг их сонин биш. Миний мэдэхийн хоёр дахь удаагаа шинэ нам байгуулж байна уу. Бараг гурав дахиа болж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй улсуудаар АН дутахгүй л дээ. Л.Гүндалайг сайд болгоогүй учраас АН-аас гарсан хүн.  

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Ч.Сайханбилэг сайдын асуудлыг мессежээр асуусан тухайг зөв, буруу гээд л ярьж байгаа. Гол нь энэ асуулгын дүнд итгэхэд хэцүү. Арван жилийн хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асууна гэдэг бол өөрөө мөнгөний гарз. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг зургаан тэрбум төгрөгний асуулт биш гэж үзэж байна. Сонгуулийн тойргийг жижиг болгох уу, томруулах уу гэдэг санал асуулга бол цаг, мөнгөний гарз.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Лоозон барьсан тэр хэдэн залуус зургаан жил хаасан намынхаа хаалга, цонхыг онгойлго, бид ормоор байна гэсэн байсан. Миний хувьд тэднийг байж байг л дээ гэсэн. Тэгсэн хэдэн гишүүн очоод хөөчихнө лээ.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд:  Бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Зургаан жил хаалга, цонхоо хаачихлаа гэж надад биш түрүүчийн намын удирдлагуудад хаяглагдсан үг байсан.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Миний хувьд баярын хурал дээр байсан тэдгээр залуусын лоозонг нүдний шилгүй байсан учраас харахгүй байсан.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Лоозон барьсан н.Мөнх-Эрдэнэ гэж нөхөр бий. Тэр бол Баянхонгор аймгийн Уяачдын Холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баянхонгор аймагт Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж би хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Чи нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын Уяачдын Холбооны дарга шиг нөхөр гэнэт гарч ирээд хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байна. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байгаа. Үе солигдож байгаа үед дараалал дайрахыг би зөвшөөрөхгүй. 

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний ТТ-н 51 хувийг нь “Энержи ресурс”-т, 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” –д очихоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болчихсон байна. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа юм. Гол нь маш олон хууль зөрчсөн гэрээ.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: М.Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: М.Энхсайханы шинэ гэрээнд ч байгаа, хуучин гэрээнд ч байгаа маш ноцтой заалтууд бий.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад ТТ-оо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав бэлэглэхгүй

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: Ер нь бол баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Морио унаад л.

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.ЭнхболдТөслүүд явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй

Хэвлэлийнхэнд өгсөн нээлттэй ярилцлага

  • УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл чигээр нь явуулж болно шүү дээ. 

2015 оны 4 сарын 14

  • УИХ-ын дарга З.Энхболд: Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. 
  • УИХ-ын дарга З.ЭнхболдМонгол Улсын хөдөлгөгч хүч бол боловсрол мэдлэгтэй, чадвартай монгол хүн юм.

“НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг

танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үг

  • УИХ-ын дарга З.Энхболд: Бид дэлхийн түвшинд ажиллаж, амьдрахын тулд, дэлхийн түвшинд цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ бидэнд үүнийг хийх 100 жил байхгүй.

“НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг

танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үг

  • УИХ-ын дарга З.Энхболд: Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай, дэлхийн 7 тэрбум хүний дунд өрсөлдөн амьдрах чадварлаг иргэдтэй, тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг үндэстэн болох зорилготой. Бид 3 сая хүн дотроо өрсөлдөх бага хэрэг болсон, бид дэлхийн бүх хүнтэй өрсөлдөж ажилд орох шаардлага тулгарч байна. 

“НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг

танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үг

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ENHB(202.21.125.26) 2015 оны 04 сарын 29

ENHBOLDOO JENKOGOOS TER TUMUR ZAMIIN MUNGU HAANA BN GEED ASUUDAA.ESVEL HUVAAGAAD IDCEN YUM UU.UDAHGUI CHIREGDENE SHUU

0  |  0
монгол(103.229.121.183) 2015 оны 04 сарын 25

Энрсхйхны аав мэндсайхан гэгээрдтйн яамны орлогч сайд байхдаа 10 жилийн сургуулиуд дээр их юм туршсан даа үр дүн гараагүй удахгүй тмс-ийн хүүхэд аваад орос явснаас хойш том албанд очоогүй Бид энхсайхны туршилтын туулай боллоо туршилтаа хаана ч хэн дээр ч хийнэ өөрийнхээ арьсыг татуулсан авгай нам найз нөхдөө сольсон-чамайг яаж ч зүсээ хувиргасан хужаа дамба та хоёрыг монголчуудаас ялгахтайгаа та хоёр хүний гаоаар могой бариулж нэг нь уул уурхайд дөрөөлж нөгаө нь төсөл зохиож баяжаа биз дээ Айсан том нүд улайдаггүй татсан арьс,ичсэндээ улаан хүрэн царайлсан хар мэнгэ л тv-гээр шүлс үсэргэдэг

0  |  0
News.mn(212.91.166.195) 2015 оны 04 сарын 25

Bitii shaa alnuudaa

0  |  0
шударга(150.129.143.148) 2015 оны 04 сарын 25

сонгууль дехсенийх уу,эсвэл гэнэт ухаарсаных уу...наанатай юм зендее л хэлсэн байх юм...70 жилээр баялгаа худалдаад 3 сая монголчуудын 3000 нь хэд нь сайхан амьдралтай болох юм байна..бусад нь гуйлгачин хэвээрээ улдэх ийм юм энхсайхан санаачилсан гэж ойлголоо...

0  |  0
Tt(182.250.250.200) 2015 оны 04 сарын 24

Hyamralaas garah garts TT bish mgl ta uuruu shuu deer uuniig oilgotsgooy

0  |  0
mgl(112.72.13.113) 2015 оны 04 сарын 24

TT hudluj bj humuus tsalintai orlogotoi bolno...... Ter mungu ni ideh hool umsuh huvtsas unah unaa avtobusnii une uuh arhi geed buhii l hunii biznesd orlogo bolj ochino. Ene chin l buh Mongolchuudad heregtei bn..... Odoo har bugd l orlogogui bn shu de. ... harin Turuus mungu tsohidog humuus bol medrehgui bh ni zuv.... Z.Enhbold oooo....

0  |  0
nyemka(103.229.123.104) 2015 оны 04 сарын 24

Zi chi hezee ard tumend hairtai boloo ve?songuuli dohej baigaa tul uu?harin Enhsaihan said ajlaa higeed baigaa yum bish uu?Speaker gedeg chin hurlig udardagch!chi tomrohoo bolio!

0  |  0
Зочин(202.21.124.10) 2015 оны 04 сарын 24

Гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэж энэ Энхболд болиоч улс орон чинь нүдэн дээр чинь өвчин зовлонд баригдаж ядуурч сөнөж гүйцлээ. Тансаг гэрээсээ гараад эргэн тойрон чинь ядуурал байхад чи ганцаараа баяжаад баяжаад хаачих вэ дээ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.49) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top