Нурах дөхсөн барилгын талаарх нийслэлийн МХГ-ын дүгнэлт өнөөдөр гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын комиссын ээлжит хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын 04 сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаал гаргахаар шийдвэрлэжээ. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргахаар болж, ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна. Тус асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтан, компанийн удирдлагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргах дүгнэлтийг үндэслэн хуулийн байгууллага шалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлыг холбогдох компаниас гаргуулах юм. Түүнчлэн Нийслэлийн МХГ-ын урьдчилсан дүгнэлт өнөөдөр гарах юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.180.220.81) 2015 оны 04 сарын 24

ажлаа хийж, хяналтаа тавьж чаддаггүй тэдгээр хүмүүс, албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. ТВ-р суурийг нь хүчитгэнэ гэж байна лээ, тэглээ гээд өмнөх байсан түвшиндээ очно гэж хэзээ ч байхгүй.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.49) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top