”Хан ресурс”-ийн захирлын цогцос Монголын зочид буудлаас олдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Монгол Улсын Засгийн газартай олон жил шүүхийн маргаантай байсан гэдгээрээ "Хан ресурс" компани монголчуудад танигдсан. Гэтэл өчигдөр "Хан Ресурс" компанийн захирал Жим Доак Монголд амиа алдсан нь дуулиан тарьж эхэллээ. Өчигдөр буюу пүрэв гарагт түүний цогцсыг Монголоос олсон гэж гадны олон сайтад мэдээлсэн байна. Тухайлбал finiancial.com сайтад "Хан ресурс"-ын захирал Монголд ажлаар явж байгаад нас баржээ" гэсэн бол түүний үүсгэн байгуулсан BNN сайтад эмгэнэл илэрхийлсэн байна. 

Жим Доак Монголд Засгийн газрын эрх бүхий хүмүүстэй уулзаж, хэлэлцээр хийхээр ирээд байжээ. Канадын Засгийн газараас мэдээлэхдээ "Улаанбаатар дахь консулууд орон нутгийн эрх баригчидтай хамтран илүү мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа гэжээ. Түүнийг ямар зочид буудалд, ямар байдалтай нас барсныг хуулийн байгууллагынхан мэдээлээгүй байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа тул нарийн мэдээлэл өгөхгүй байгаа аж.

Канадын "Хан ресурс" ХХК 2012 оноос хойш Монголтой шүүхдэж, саяхан Монголын Засгийн газраас 100 сая доллар гаргуулахаар болсон  юм.

Олон улсын арбитрын шүүх "Хан ресурс" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тэрбээр энэ хэрэг явдлын талаар Монголын Засгийн газрын албаныхантай уулзахаар ирсэн байжээ.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jargal(119.40.102.36) 2015 оны 04 сарын 25

Ум мааний бадмэ хум

0  |  0
zochin(103.23.51.2) 2015 оны 04 сарын 24

haraal hurj dee huurhii

0  |  0
Zochin(98.244.35.47) 2015 оны 04 сарын 24

Mongol ch Orosiin gart oroloodoo Mongold dahi gar huluud ni Jenko terguutei terguutei eruugiin golduu nuhduud shavhruug ni doloodog Bosoo huhuud geh metiin buruu gariinhan bdag umdaa Manaihan aigaad uudees ni duugarch chaddaggui shdee Elbegee Altanhuyag Bayartsogt Bayar nariig niitiin suljeegeer uzen yaduulaad gulug bolgoj bna shdee Hulshii bicheechid commentchidiin mungu haanaas tuluvddeg ni oilgomjtoi

0  |  0
irgen Tamjaw(103.26.194.128) 2015 оны 04 сарын 24

Burhanii gesgeel bolj dee. Haluun tsul gazar gurwel bolj turdjee huurhii

0  |  0
Билэгт(112.72.13.253) 2015 оны 04 сарын 24

Ханресурсд 100 сая доллар төлөх болсон шалтгаан орсуудаас л болсон. Орсууд нухсанаас зайлахгүй

0  |  0
gerel(112.72.13.155) 2015 оны 04 сарын 24

Mongoliin zasagiin gazart 100say dollar..yaj baihavdee..arf tumnee ulsuglun yaduu bailgaj baigaa uymnuud..buugiin haraal hurchdee unen bol

0  |  0
oogii(37.130.224.22) 2015 оны 04 сарын 24

uneheer uhsen bol oros yumuu hyatadiin nuuts albaniihan nuhsan biz. baruunii hurungu oruulagchidiig gargahiin tuluu buhniig hiij bgaa novshnuud

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.49) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top