Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

08.30 цагт  Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд нийгмийн салбарын эрдэмтэн, судлаач, багш, хүүхдийн байгууллагын ажилтны дунд эрдэм шинжилгээний бага хурлыг Хүүхдийн төлөө үндэсний газар зохион байгуулж байна.

09.00 цагт Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоотод Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. 

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлах тухай, Цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт Биеийн тамир, спортын хөгжлийн төвд "Биеийн тамир, спортод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт болно Сургалтанд нийслэл хотын бүх тусгай сургуулийн багш, эмч болон Монголын Паралимпийн хороо, Сэргээн ,Засалт, Хөгжлийн, Үндэсний төв, Монголын Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо болон бусад ХБИ холбоодууд оролцоно

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд дэлхийн улс оронуудад сурч байгаа монголын оюутан залуучуудын холбооноос англи хэлтэй дотуур байр үндэсний аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Энэ аяны хүрээнд дотуур байраар үнэ төлбөргүй хангахаар болсон байна. 

12.00 цагт Мишээл экспод  Барилга-Экспо олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ.

12.00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд "Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт"-ыг гаргах болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

13.00 цагт СБД 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34-р ангийн хойд талд Сүхбаатар сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орлоо. Энэхүү сувилал нь 65 ортой сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмадууд, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдэд үзүүлэх юм.

14.00 цагт Усны төв лабораторид: Улаанбаатар хотын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Ус сувгийн удирдах газраас мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн зохион байгуулж буй “Эрүүл мэнд-урт наслалт” үзэсгэлэн, уулзалтад “Эрүүл элэг хөтөлбөр”-ийн талаар, элэгний хепатит вирүсийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх, хэрхэн хайртай хүмүүсээ хамгаалах талаар мэдээлэл өгнө. 

15.00 цагт Оросын соёл, шинжлэх төвд /хуучнаар ДСНК/ Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ. Итгэлт хамбын садан, зохиолч Янжима Васильева өөрийн биеэр ирж “Үхэл гэж үгүй” нэртэй номынхоо нээлтийг хийж байгаа бөгөөд энэ үеэр Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан хүрдийг ирсэн хүн бүрт өөрийн гараар эргүүлэх алтан боломжийг олгоно

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top