Зам тээврийн ослын улмаас хоёр настай хүүхэд гэмтжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

БЗД-ийн нутаг Да-Хүрээгийн гудамж, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд Тулга огоо ХХК-ийн  Х.Аеро Сити маркийн автобусны  жолооч Б нь Киа маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э  гэмтжээ.

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д  нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  277 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10  бүртгэгдэж  14  хүн хүнд хөнгөн гэмтэж Зам тээврийн осолд 5 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд гэмтсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top