ГХЯ-д Жим Доакын нас барсан талаар мэдээлэл ирээгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Өнөөдөр өглөөнөөс эхлэн манай улсад шуугиан тариад байгаа мэдээлэл бол "Хан Ресурс" компанийн захирал Жим Доак манай улсад амиа алдсан хэрэг юм. Түүнийг Монгол Улсын засгийн газартай олон жил шүүхийн маргаантай байсан гэдгээр нь монголчууд багагүй мэдэх билээ. Түүний нас барсан талаархи мэдээлэл өчигдрөөс гадны хэвлэлүүд дээр гарч эхлэсэн бөгөөд цогцсыг нь Монголоос олсон талаархи мэдээлэл сайтуудад мэдээлэгдэж байгаа юм.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. Хууль хяналтын байгууллагаас тодруулах хэрэгтэй байх" гэсэн хариултыг өглөө. Харин энэ  хэргийн талаар хууль хяналтын байгууллага одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Харин энэ талаар Канадын Засгийн газраас мэдээлэхдээ "Улаанбаатар дахь консулууд орон нутгийн эрх баригчидтай хамтран илүү мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа" гэжээ.

Энэ хэргийг одоогоор шалгаж байгаа тул хууль хяналтын байгууллаг нарийн мэдээллийг өгөх боломжгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top