Сургуулийн хашаанд байсан чоныг устгажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс өчигдөр 1 цаг 24 минутад дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ.

92 дугаар сургуулийн баруун урд буланд буюу Эрдэнэтолгойн 40-244 тоотын үүдэнд чоно байсан бөгөөд дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Аврах гал унтраах 63 дугаар анги, Цагдаагийн III хэлтэс, нохой устгалын аж ахуйн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, чоныг аюулгүй болгож устгажээ. Чонын толгойг нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.

 

Top