Хан Ресурсын захирал гадны нөлөөгүй нас баржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Цагдаагийн ерөнхий газраас Хан Ресурсын захирал агсан Жим Докын үхлийн талаар мэдээлэл өглөө. Хан Ресурсын захирал талийгаач Жим Док Монголд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ирж, Улаанбаатар хотын томоохон зочид буудлын 16 давхарт байрлаж байжээ. Хувийн нууцтай холбоотой тул талийгаачийг ямар ажлаар ирсэн талаарх мэдээллийг ЦЕГ-ын зүгээс өгөх боломжгүй гэсэн юм. "Дөрөвдүгээр сарын 23-ны өглөө 08:45 минутад хүн нас барсан байна" гэсэн дуудлага зочид буудлаас ирсний дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж ажиллажээ. Шүүх эмнэлэгээс урьдчилсан байдлаар гадны ямар нэгэн нөлөөгүй. Ил шарх байхгүй.  Өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Шүүх эмнэлэгт цогцсыг задлан шинжилгээ хийж байгаа. Нарийн шинжилгээний хариу арван дөрөв хоногийн дараа гарна гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top