Автобус-3 баазын байгууламжийг хувьчлахыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хурлаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах хуучнаар “Автобус-3”  НӨҮГ-ын барилга байгууламжийг хувьчилж, дуудлагаар худалдах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл тус шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Автобус-3 баазын ҮЭ-ийн холбоо, баазуудын 1600 гаруй ажилчдын төлөөллүүд сэтгүүлчдэд хандлаа. 

Тэдний зүгээс Нийслэлийн засаг даргад хэд хэдэн удаа албан бичгээр “Автобус нэг ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-уудын бааз суурийг хувьчлахгүй өргөжүүлэх, техник тенологи хүчин чадлыг нэмэгдүүлэх, парк ашиглалтыг нэмэгдүүлэх” шаардлага хүргүүлж, мэдээлэл авахыг хүссэн боловч ямар нэгэн байдлаар  хариу ирүүлээгүй байна. Үүгээр зогсохгүй ажилтнуудын санал бодлыг харгалзахгүйгээр, НИТХ 24/05 тогтоолоор барилга байгууламжийг хувьчилж, газрыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн нь тус компанийн ажилтнуудын эгдүүцлийг төрүүлж буй аж.
Хурлын үеэр  Автобус-3 компанийн ажилтнууд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны гуравдугаар баазын барилга байгууламж, аж ахуйн хашаа, гражийг хувьчилж, газрыг дуудлага худалдаагаар зарах асуудлыг хүчингүй болгож, ТОССК-тай хамтран газар дээр нь Авто тээврийн салбарын хэлэлцээрийн 2.8 дахь заалтын дагуу Тээвэрчин хороолол барих төсөл хэрэгжүүлэхийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс шаардаж байсан юм.  Улмаар шаардлагыг нь нааштайгаар шийдвэрлээгүй тохиолдолд  хуулийн хүрээнд нэгдсэн зохион байгуулалттад орж тэмцлийн хэлбэрүүдийг сонгох болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top