Хураагдаагүй 80 том оврын автомашин байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16-аас ихгүй литр шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” анхны уулзалтаараа үүрэг болгосон.

Одоогийн байдлаар нийт 68 машин хурааснаас 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байгаа аж. Машин нэн шаардлагатай байгаа ХХЕГ түүний харьяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байгаа талаар Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго танилцуулав.

Төрийн өмчийн хорооноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд өнөөдрийг хүртэл машинаа хураалгаагүй бөгөөд ийм 80 машин байгаа гэнэ. Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогийг харгалзан том оврын машинуудыг нь хураагаагүй аж.

Засгийн газрын авто бааз 400 машины гарааш барьсан. Тиймээс орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг аж. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардал зэргийг тооцоход уг арга хэмжээний үр дүнд 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 24

Davartsan baasnuud

0  |  0
ХХЕГ(203.160.55.2) 2015 оны 04 сарын 24

ХХЕГ-Т ОЧИХООРОО ЭНЭ МАШИНУУД БЕНЗИН ИДЭХЭЭ БОЛИХ УУ ХХЕГ ч адилхан төсвийн газар биз дээ зардал чг адилхан гарна шүү дээ

0  |  0
Top