Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын тайлбараар бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн төслүүдэд холбогдох өөрчлөлтүүд орсон тул давхардах шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өмнө нь УИХ-аар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад дагалдаж 16 хууль өргөн мэдүүлэгдсэн. Одоогийн төслийг харахаар дагалдсан төслүүд нь 6 байна, үлдсэн 10 хуулийн төсөл хаачив. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн хувьд шүүхэд хандъя гэхэд тэмдэгтийн хураамж болгож 70 200 төгрөг төлөх болдог гээд, энэ бүхнийг зохицуулах шаардлага байгаа. Гэтэл энэ талын асуудлыг зохицуулсан дагалдах төслүүд алга” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top