Ц.Одгэрэл: ”Сална” гэдэг үгийг тоглоомоор ч хэлж болохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

 Хүний амьдралын төгс байхын утга учир нь гэр бүл. Гэтэл сүүлийн үед гэр бүлийн харилцааны асуудал хөндүүр сэдвүүдийн нэг болоод байгаа юм.Тиймээс гэр бүлийн үнэ цэнэ болоод түүнийг эхнэр, нөхөрүүд хэрхэн хадгалж аз жаргалтай хайраар бялхаж амьдарч болох талаар гэр бүл судлаач Цолмонгийн Одгэрэлтэй ярилцлаа.  

-Сүүлийн үед Монголын гэр бүлүүдийн дунд түгээмэл тулгараад буй асуудал юу байна вэ?

- Архидалт, араар тавилт, аав ээжүүд нь хэт гэр бүлд оролцсоноос, гэр бүлийн хүчирхийллээс болж гээд тоочвол их. Гэхдээ гэр бүл салалтын шалтгааныг зөвхөн эдгээр дээр тогтож ойлгож болохгүй. Яагаад гэвэл хүн зүгээр байж байснаа гэнэт араар тавьж, архи уудаггүй. Тиймээс хосууд асуудалдаа маш ухаалгаар хандаж мэргэжлийн гэр бүл судлаач, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч гэр бүлээ авч үлдэх хэрэгтэй юм.   Мэргэжлийн хүмүүст ханд гэж байгаа минь учиртай. Манайхан гэр бүлийн асуудал гэж ярихаар бараг захын хүн ийм тийм, тэр нь   тэгдэг юм, энэ нь ингэдэг юм гээд л зөвлөдөг. Тэр ч бүү хэл болохгүй бол салчихна биз гээд л хүний амьдралыг шийдчихдэг асар зоригтой улс. Гэтэл бодлогогүйгээр ийн зөвлөх нь тухайн гэр бүлд тус бус ус болох нь бий.

- Гэр бүлийн тэгш эрхийн талаар залуучууд маань их ярьдаг.  Ер нь гэр бүлд дотор тэгш эрхийг хэрхэн эдлэх хэрэгтэй байдаг юм бол?

- Энэ бол цэвэр ухамсрын асуудал гэж би боддог. Тэрнээс энэ нь эхнэрийн эрх, энэ нь нөхрийн эрх гээд хувиарлах нь утгагүй. Тэгш эрхийг хүмүүс хэрхэн ойлгож байгаагаас шалтгаална. Тэгш эрх ар гэрийн аяга шанаганд тулгуурлан ойлгож яригдах уу эсвэл хайр сэтгэл халамжинд тулгуурлан яригдах уу гэдэг бас бодох л асуудал.

Ер нь хайр хөрөөд, халамж анхаарлаа хайртаасаа авч чадахаа байхаараа аргагүй эрхэнд тэгш эрх гэж ярьдаг болохыг би олон хосуудын ярианаас ойлгосон юм.

Хайранд, аз жаргалтай гэр бүлд тэгш эрх гэж байдаггүй. Тэр талаар бодох сөхөө ч байхгүй. Яагаад гэвэл хоёр хүн хайртай нэгэндээ яаж илүү эрх өгч, илүү хайрлах вэ гэж л бодхоос би ингэсэн юм чинь чи тэг гэсэн тооцооны хандлагаар ханддаггүй.

- Гэр бүлийн харилцааг сулруулдаг зүйлсийн нэг бол хардалт. Гэтэл манайхан түүнийгээ “хайртай бол хартай гэх үгээр халхавч хийж зөвтөгдөг. Хардалт гэх зүйл тодрхой хэмжээнд байх нь зөв гэх хүн ч байдаг.  Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

- Би ойрд “хайртай бол харддаг биш, хайртай бол итгэдэг” гэх үгийг хэлэх дуртай болоод байгаа. Ер нь тэгээд хүн өөртөө итгэлгүй байх тусмаа л нөгөөхөө харддаг юм шүү дээ.

- Гэр бүлийн харилцаанд дууны өнгө эерэгээр болон сөргөөр нөлөөлдөг гэдэг.  Энэ үнэн болов уу? 

- Хүн гэдэг чинь тэгээд зөн зовин мэдрэмжээрээ "энэ минь надад чинь сэтгэлээсээ үнэн хэлж байна уу үгүй юу" гэдэг нь мэдрэгдээд байдаг их айхтар. Дуу хоолойны өнгө, нүдний харц, биеийн хөдөлгөөн, хэрэглэж байгаа үгс гээд бүгд чухал.

- Гэр бүлийн хоёр бие биедээ хэлж болдоггүй үг гэж байдаг байх? 

- Насаараа ханилах ханьдаа түр зуурын бухимдлаасаа болоод бодлогогүй үг хэлж сэтгэлийг нь сийчих нь хамгийн буруу. Хэлсэн үгийг чинь яахав уучилж болдог ч мартагддаггүй юм. Харин САЛНА гэдэг үгийг хэзээ ч бүү хэл. Тоглоомоор ч тэр.

- Эхнэрүүд нөхрийгөө “хайр даасангүй” даварлаа гэдэг. Эрчүүд үнэхээр тийм давардаг хүмүүс юм болов уу?

- Хүн юу тарьна түүнийгээ л хурааж авна гэдэг үг байдаг. Зөв бас буруу хайрлана гэж бас байдаг. Тухайлбал чи хүүхдээ хайрлаад чихэр өгөөд дараа нь шүдийг нь өвтгөж болно. Харин хүүхдээ бас л хайрлаад чихэр өгөлгүй дараа дараагийн өвчин, буруу үр дагавараас хамгаалж болно. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрэв нөхөр тань таны хувьд даварсан гэх мэдрэмжийг төрүүлээд байгаа болоод өөрийнхөө үг үйлдэл хандлагыг нэг шинжээд үзэхэд илүүдэхгүй гэж бүсгүйчүүддээ зөвлөх байна.  

- Залуус заяаны ханиа сонгоно гэдэг маш хэцүү байдаг. Амьдралын ханиа хэрхэн сонгох ёстой байдаг юм бол?

- Ирээдүйн ханьдаа бөөн шалгуур тавих биш, өөрөө тэр хүнийхээ хэмжээнд хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгээ бодож үзэх нь зөв. Хүн ер нь өөрийнхөө хүсдэг хүнээ биш өөртэйгөө адилхан хүнийг татдаг. Сайн хүнтэй учрахын тулд чи өөрөө сайн байх хэрэгтэй. Харин тэр хүнээ олсон гэж бодож байвал зоригтой бай, хайрынхаа төлөө тэмц. Тэгж байж сайхан хайрыг бүтээх юм шүү.

- Ер нь гэр бүлд  дотор хайр ямар байх нь зөв юм бэ?


- Энэ талаар би саяхан хэвлэгдэн гарсан “Хайртдаа барих миний бэлэг” гээд 31 өдрийн монгол бас давхар хэлний мэдлэгээ дээшүүлэхийг хүсэж байгаа хүмүүст ар талаасаа англи хэлээр унших боломжтойгоор хэвлэн гаргасан миний 2 дахь номноос сурах боломжтой.

Өдөр болгон хайрын нэг шинж чанарыг үзэж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар маш энгийнээр бичсэн хүн болгон уншиж болох ном юм.

- Өөрийн гэр бүлдээ та судалгааныхаа дагуу ханддаг уу?

-  Хичээдэг. Гэхдээ залуу хүн болохооор алддаг юм их бий. Насан туршдаа л гэр бүлийн амьдралд хичээж суралцаж явах байхдаа гэж боддог. 

-Гэр бүл судлаач хүний хувьд та бүсгүйчүүдийг гэр бүлдээ ямар байгаасай гэж боддог вэ?

- Бүсгүйчүүдийгээ би өөдрөг, өөртөө итгэлтэй, гоё байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй хүн гэр бүлийн уур амьсгалыг ер нь тодорхойлдог шүү дээ. Өглөө сэрээд өөртөө анхаарал тавиад сайхан эмэгтэй гэдгээ өөртөө сануулж амьдар. Өөртөө итгэлтэй, сайхан харагдаж байхад амнаас хүртэл муухай үг гарахгүй шүү дээ.

- Харин эрчүүд ?

- Эрэгтэй хүн нүдээрээ дурладаг болохоор эмэгтэй хүн үргэлж сайхан харагдаж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг болохоор эрчүүд үргэлж хэлсэндээ хүрдэг байх ёстой гэж боддог.

Эрчүүдийгээ гэр бүлдээ ханьдаа, хөөрхөн хүүхдүүддээ амалсан амлалтандаа заавал хүрч байгаасай л гэж хүсдэг.

- Гэр бүлийн хөгжил гэж юуг хэлэх вэ?

- Гэр бүлийн хөгжил гэж би хувьдаа харилцааг хэлнэ. Хоорондын харилцаагүй гэр бүлд хөгжил дэвшил гарна гэхэд хэцүү.  

- Гадны ихэнх оронд гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг сэтгэл зүйч дээр очиж шийдвэрлэж байгаа харагддаг. Манайд энэ төрлийн зөвлөгөө авах боломж нь ямар хэмжээнд байна вэ?

- Анх намайг гэр бүл судлаачаар сурдаг байхад хүмүүс гайхаад бараг шоолдог байлаа. Храин одоо бол хүмүүс маш их ирж зөвлөгөө авдаг. Би гэр бүл, сэтгэлзүйн зөвлөгөө, судалгааны “Гэрэлт” төвөө байгуулахаас өмнө эмэгтэй хүмүүс л гэр бүл судлаачаас зөвлөгөө авдаг байх гэж боддог байлаа. Гэтэл эсрэгээрээ эрчүүд  илүүтэй  зөвлөгөө  авдаг болохыг хараад эхэндээ гайхаж байсан.

- Ямар үед ажил мэргэжилдээ илүү их дуралдаг вэ?

- Зөвлөгөө авсан хүмүүс гэр бүл нь сайхан болсон тухайгаа захиагаар, биечлэн уулзаад, нүдэндээ баярын нулимстайгаар “баярлалаа” гээд гар атгах тэр агшинд мэргэжилдээ улам шунан дурладаг. Мөн илүү олон гэр бүлд аз жаргал баяр баясал бэлгэлэх юмсан гэсэн хүсэл төрдөг дөө.

- Гэр бүл судлаачийн ажилд тулгардаг бэрхшээл гэвэл юуг хэлэх вэ?

- Манайд гэр бүлийн судалгаа хийхэд тулгардаг эхний асуудал нь тоо баримт. Яагаад гэвэл манай оронд яг үнэн зөв хийгдсэн нарийн судлагаа эсвэл тоо баримт их ховор байдаг юм. Судалгаа нь буруу эсвэл бодит бус гарчихаар эргээд буруу л арга хэмжээ авна шүү дээ.

- Та яагаад гэр бүл судлаач гэх мэргэжлийг эзэмших болсон юм бэ?

- Багаасаа л гэр бүлийн асуудлаас болоод олон гэр бүл салж, хэрүүл маргаантай, гэртээ ам бүлээрээ байгаа хэрнээ хол хөндий харилцаануудыг хараад гэр бүл гэж юу болох талаар сонирхож эхлэсэн. Мөн гэр бүл аз жаргалгүй бол хэчнээн өндөр албан тушаал, нэр хүнд, мөнгөтэй байлаа ч утгагүй байдаг юм байна гэдгийг хараад л гэр бүл гэдэг чухам юу юм бэ? гэх асуулт соонирхолыг минь таттаж эхэлсэн.  Эртнээс сонирхож эзэмшсэн болохоор мэргэжилдээ хайртай.

- Та гэр бүл судлаач залуу хүний хувьд бүх гэр бүлүүд ямар байгаасай гэж хүсэж байна?

- Асуудал үргэлж байна. Байсаар ч байх болно. Тиймээс тэр болгонд шантралгүй, цөхрөлгүй, улам нэг нэгнээ мэдэрч, ойлгож, хайр тань улам бат бөх болоосой гэж хүсэж байна.

Асуудалтай амьдралыг хамтдаа “асуудалгүй” давдаг болохын төлөө хамтдаа хичээгээрэй!

Ярилцсан А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(103.57.95.112) 2016 оны 02 сарын 08

Uursnuu ene niigemd gaiguu amidarkhiin tuld hugshin bayn uls turchdiin uvurt orj buur bainga holbootoi bh shaans gej ur khuukhdiig ni turuulj terniigee ukhaanaaraa amidarch bgaa gj sairkhakh khuukhnuud ikh bnaa. Sain saikhan yvaasai da ter shulamnuud.

0  |  0
Зочин(118.200.41.94) 2016 оны 02 сарын 07

Миний. Мөнгө. Дуусчихлаа. Мөнгө. Зээлээч. Явж. Очоод. Авья. Гээд. 56- тай. Эрд. 33- тай. Хүүхэн. Мессеж. Бичих. Юм. Тэгээд. Бас. Эгэлгүй. Сайн. Нутгийн. Ах. Минь. Гэх. Юм. Юу. Гэж. Ойлгох. Вэ. ???

0  |  0
natsagdorj(103.26.193.138) 2016 оны 02 сарын 07

Odoo tagt sain ehner olon gedeg hetsvv kkkk

0  |  0
зочин(103.26.194.170) 2016 оны 02 сарын 06

судалгаан оорсдоо хийх хэрэгтэй штэй хvмvvсийн хийсэн судалгааг зовшооролгvй авч монго олохоо л бодоо биз

0  |  0
tsevelmaa(202.70.46.217) 2016 оны 02 сарын 06

En udriin mend.bi ger bvliinhee talaar zubulguu abh gej tv8 iin ger bvl nebtruulegt orood bdag 9917 toi dugaarlu zalgasanldaa.getel nadad menejir n bna geed neg hvvhen abaad ta tsag ab zubulguu abhiin tuld 200myngiig tuluud 6sh nom abaad zubulguu abh bolmjtoi gehiin.arail ih mung bhiim iimerhvv helbereer zubulguu ugdug ym bna gej bodood ger bvl sudlaachid handah bodolgui bolsiim.mung tululgui yhab gehdee iim ih mung gej bodoogui.tulbur n iim bdag ymuu

0  |  0
byambaa(203.91.115.40) 2016 оны 02 сарын 05

Bi zowolgoo awmaar bn holboo barih utas bnu

0  |  0
byambasuren(203.91.115.40) 2016 оны 02 сарын 05

Ger bul sudlaachtai uulzah bolomj bnu zowolgoo awmaar bn

0  |  0
Zalhalr(59.153.114.249) 2016 оны 02 сарын 05

Chi odoo bas hen bee. Haanaas garaas irsen nuhur we. Uuruu ger bult bolood huuhed gargaad gertee udaan suugaad uzcheed mooor

0  |  0
сараа(182.160.40.214) 2016 оны 02 сарын 05

Гэр бүл дэх үүрэг хариуцлага тэгш байх, ачаалал хариуцлагыг хувааж үүрэх ёстой юм шигээ. Би энэний царайг харахгүй өөрөө чадна гэж хийсээр байтал нэг мэдэхэд хажуу дах хүн зүгээр хар амиа бодсон утсан хүүхэлдэй болж хувирдаг юм байна. Би яг ийм амьдралыг үзэж байна. Одоо яагаад ч нэмэргүй болжээ. Нэмж хэлэхэд найз нөхдөө илүүд үздэг хүн хэзээ ч чиний хамтрагч биш гэдгийг гэр бүл зохиох гэж буй залуучууддаа сануулж хэлмээр байна.

0  |  0
tsengel(103.57.93.242) 2016 оны 02 сарын 05

Manai mongold ger bvliin bolovsrol vneheer orhigdson zaluu ger bvlvvded iimerhvv zuvluguu surgalt medeelel mash ih heregtei baigaa vnetei zuvluguu bains bayrlalaa (*)

0  |  0
namun(27.123.214.102) 2016 оны 02 сарын 05

Bi nohorteige suuld eroso taarhgui herelded bdg bollo yaaj zowolgoo awah wee yaawal deer we hariu ilgej ogooj

0  |  0
Aj(202.9.40.27) 2016 оны 02 сарын 05

Zarim asuudliig nuhurgui hun shig hariulj. Emegtei hunees bolj l araar tavina gj yu bhav.

0  |  0
цээгий(183.177.101.108) 2015 оны 05 сарын 08

би манаас зөвлгөө авах гэсэн юумаа яаж авах вэ

0  |  0
Uka(103.229.123.34) 2015 оны 05 сарын 05

Hair bol itgel itgeleer homshon hun hairaar yaduuhan

0  |  0
mn(103.10.21.121) 2015 оны 04 сарын 29

Сайн сэтгэл зүйч байдаг л байх.Зарим нь мэргэжлээ буруу ашиглаад зөвлөгөө өгсөөр байгаад гэр бүл салгачихвал яахав

0  |  0
цэцэг(202.21.112.115) 2015 оны 04 сарын 28

Яаж холбогдох вэ

0  |  0
mn(103.26.195.243) 2015 оны 04 сарын 28

мэргэжлийн хүнээс зөвлөгөө авбал яадаг юм бол доо.

0  |  0
mn(103.26.195.243) 2015 оны 04 сарын 28

би эхнэртэйгээ ханилаад 16 жил болж байна. сүүлийн 3 жил там шиг л амьдарч байна. миний хувьд алдаа гаргасан зүйл бий. гэхдээ одоо надад урдны аз жаргалтай амьдралаа босгохоос өөр бодогдох юм алга. амьдрал тогтоод ирэх үед буруу тийшээ явсан миний буруу. гэхдээ эхнэрийн зүгээс ирэх дарамтыг би үнэндээ тэсэхээ больж эхэлж байна. хэнтэй ч хамаагүй хардах, хэдэн ч хүүхэнтэй зэрэг хардаж махлаж байх юм. үр хүүхдээ л бодох юм. хэр удаан тэсэхээ сайн мэдэхгүй байна даа.

0  |  0
Bayra(180.235.181.158) 2015 оны 04 сарын 28

Suuliin heden uguulber ymar saihan yum beeee Uram orood l yavchihlaa

0  |  0
tuya(103.10.22.169) 2015 оны 04 сарын 28

yriltslaga dutuu sanagdlaa zailshgvi asuuh chuhal asuultuud orhigdson baina setguulchee

0  |  0
turuu(112.72.13.151) 2015 оны 04 сарын 28

Nadad heleh vg alag da 1 uulzah ym san .dotoro ongoitol yriltsah ym san da .....

0  |  0
Zochin(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

Nomiig n unshsan saihan sanagdsan. Love dare gedeg nomig ch bas unshij bsn. Shal oor. Ydj unshad dara n shuumjilj boldog shu de humuus min.

0  |  0
xxx(66.249.84.184) 2015 оны 04 сарын 27

Uuriin chn mongol angli deer hewluulsen gd bga nom Love Dare bish u? kino n ch bdg daa Fireproof gd.. herew Tiim bol copyright-n asuudal hundugduh bishu? yasan zorigtoi bn aa!?!

0  |  0
Hair(150.129.141.82) 2015 оны 04 сарын 27

Bi ger buldee nuhurtuu hairtai

0  |  0
lovely(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

Nomiig n unshmaar bhin, hnaas avch blh be

0  |  0
Сайханаа(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

Гэр бүл гэдэг үнэхээр чухал шүү, сайхан мэргэжилтэй юмаа

0  |  0
mongol zaluu(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

амжилт хүсье, сайхан бүсгүй байна

0  |  0
tuya(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

ungursun jil surgaltand n hanitaigaa suuj bailaa. Ih saihan zuil yarij bas ih ch zuiliig oilgoj uhaarsan daa. ajliin undur amjilt husye.

0  |  0
Zochin(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

Nomiig n unshsan. Neeree l engiin mortlo bainga hiideggui anzaaraha ch bolichihson zuilsiig bichsen bn le. Unshaad dahin heregjuuleher shiidsen. Urgeljlulen zalu ger buludig demjerei hen ch yu ch gej baisan! . ajliin amjilt husie

0  |  0
Guest(180.235.181.158) 2015 оны 04 сарын 27

Hun bolgon tugs baih albagui shu de. Tsahim huudsaar n bainga saihan zuilsiig orj unshij uram avdag. Busdad saihan zuuls tugeej bga mundag busguig ih demjdeg. Hiij bas hurch chadaj bn shde. Zov bodoltoi sanagdlaa.

0  |  0
zochin(202.21.112.234) 2015 оны 04 сарын 27

harin tiim ene huntei yaaj holbogdoh ve?

0  |  0
zochin(103.229.120.103) 2015 оны 04 сарын 27

uuruu ger bultei bolchiod hund zuwulguu ugmuur um da, gehde yahude zaluu hun iimarhu ajil hj bgan sn bna.

0  |  0
Eegii(202.131.252.213) 2015 оны 04 сарын 27

Mundag emegt yumaa ene hvnt yaj holbogdoj boloh we

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.137) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top