ХӨСҮТ-д Улаанбурханаар өвдсөн 307 хүн эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

Улаанбурхан өвчнөөр өвдсөн нийт 307 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмчлүүлэн эмнэлгээс гарчээ. Харин 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 307 хүн буюу 15 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top