Амралтын өдрөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорихоо мартуузай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 25

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ирэх амралтын өдрүүдэд хөл ихтэй байх нь. Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 25-ны амралтын өдөр эрүүл амьдралыг эрхэмлэгч иргэдийнхээ чөлөөт цагт зориулан уламжлалт нээлттэй арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. “Зүрхний Улаанбаатар” өвөрмөц нэр доор явагдах тус өдөрлөгийн үеэр хүүхэд залуучуудад зориулсан спортын сонирхолтой тэмцээнүүд зохиогдох бөгөөд цэцгийн үзэсгэлэн худалдаа, бүжгийн тэмцээн, үнэгүй иогийн хичээлд идэвхтэй амрагчдаа урьж байна.Мөн өнгөрсөн жилээс зааж эхэлсэн заавал сурах цэнгээнт 10 бүжгийн сургалт ч үргэлжлэхийг мартуузай.

Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах  байгууллагуудтай хамтран ажиллахадтус хүрээлэн хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлж  байна.

Тус хүрээлэнд ирэх 10-р сард залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан “Эко танхим”  нээж байгаль, экологийн чиглэлээр  хийгдсэн сүүлийн үеийн судалгааны ном, товхимолоор хангахаар төлөвлөжээ. Урих дулааны налгар өдрүүдийг угтан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эртэч Монгол” эрүүл амьдралын хөтөлбөрөө амралтын өдрүүдэд тогтмол үргэлжлүүлэхээс эхлээд тун удахгүй Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн баярын арга хэмжээг  тэмдэглэхээр зэхэж байна. Цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд идэвхтэй,эрүүл амьдралыг уриалсан олон арга хэмжээнүүд шил дараастай та биднийг хүлээж байгааг дуулгахад таатай байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан авааарай. үнэ: 22 000₮

0  |  0
gai(111.107.182.47) 2015 оны 04 сарын 25

yu ch bhgui zeluud park!

0  |  0
Top